ЗАГ ХҮЙТЭН

2016-10-03  

Бэлгийн замын халдварт өвчин. Гонокок бактериар үүсгэгдэх тул гоноррой гэж нэрлэгдэнэ. Шээс бэлгийн замын салст бүрхэвчийн үрэвсэл. Бэлгийн хавьтлын хэлбэрээс ( үтрээ, шулуун гэдэс, амаар ) шалтгаалан шээс, бэлгийн замын эрхтэн шулуун гэдэс, амны хөндийн салстыг гэмтээдэг. Амаар бэлгийн хавьталд ороод халдвар авсан тохиолдолд хоолой хөндүүрлэн өвдөж болно.

Халдвар авснаас хойш 24-72 цагийн дараа анхны шинж тэмдэг илэрнэ. Заримдаа халдвар авснаас хойш дунджаар 2-7 хоногийн дараа анхны шинж тэмдгүүд илэрнэ. Хүйтэн өвчин гэж нэрлэдгээс шалтгаалан уг өвчнийг доороосоо даарсантай холбож ойлгодог хүмүүс байдаг. Гэвч энэ нь тийм биш юм. Энэ өвчний үүсгэгч Гонокок зөвхөн халдвар авсан эрэгтэй хүний үрийн шингэн, эмэгтэй хүний үтрээний шүүрэлд агуулагддаг.

Бэлэг эрхтнээс сүүн цагаан өнгөтэй шүүрэл идээрхэг зүйл гардаг онцлогтой. Бэлгийн хавьтлын үед өвдөж болохоос гадна зарим хүнд шээхэд шээсний сүвээр хорсож өвдөх, ойр ойрхон шээс хүрэх зовиур гардаг бөгөөд үүнийг ихэнх эмэгтэйчүүд би циститтэй болчихлоо гэж ойлгох нь түгээмэл байдаг. Учир нь заг хүйтний үүсгэгч шээсний сүвийг үрэвсүүлсэн үед эдгээр зовиурууд илэрдэг байна. Мөн үтрээнээс хэвийн бус цайвар шар, ногоовтор өнгийн ялгадас гарах, загатнах, шээхэд өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх, шулуун гэдэсний амсар орчим загатнах, идээт ялгадас гардаг.

Илрэх шинж тэмдэг  

Эрэгтэйчүүдийн 90-95%-д шинж тэмдэг хурц илэрнэ. Энэ үед шээсний сүв загатнах хорсох, шээхэд өвдөх зэрэг зовиур илрэх ба шээсний сувгаас шар ногоон өтгөн идээ гарна.

 Эмэгтэйд ихэвчлэн шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр (75%) тохиолдоно. Энэ үед бэлэг эрхтэн орчим эвгүй оргих, загатнах зовиур илэрч, умайн хүзүүний сувгаас салсархаг идээрхэг ялгадас гарна. Умайн хүзүүний салст улайж хавагнан үрэвсэнэ.

Заг хүйтний халдвар нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл болон үргүйдэлд хүргэдэг.

Эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвслээр хүндэрч улмаар хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэлүүд үүсгэнэ. Заг хүйтэн өвчний халдварыг илрүүлэх гол шинжилгээ нь наалдац буюу мазокийн шинжилгээ юм. Ихэнхдээ эрэгтэй хүний шээсний сүв, эмэгтэй хүний умайн хүзүүний суваг, шээсний сүв, үтрээнээс шинжилгээг авдаг.

Эмчилгээ

Шинжилгээ өгөөд онош тогтоогдсон нөхцөлд мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй, бүрэн гүйцэд хийвэл төгс эмчлэгддэг өвчин юм. Эмчилгээ эмчийн хяналтан дор хийгдэх бөгөөд дунджаар 5-7 хоног үргэлжилнэ. Харин эмчилгээ дууссанаас хойш дахин шинжилгээ өгч өөрийнхөө бүрэн эрүүл болсон эсэхээ заавал тогтоолгох хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
batbaatar:idee garaad 1 honoj bn haaya zagtanah yum zuwulgu ugch tuslaach 2018-03-02
Зочин:Unselchid haldadgu en uwchin 2019-12-13
Зочин:Vnseltshed haldvarladag u ene uvcin? 2020-01-10
Номин:Аман секс хийхэд халддаг юм у. Амандаа евчтэй бгад эр ****г хехвел ийм евчин уусэх уу 2020-06-09
гоо:эмэгтэй нь шинжилгээ өгөөд илрээгүй байхад эрэгтэй нь шинж тэмдэг илрээл чамаас халдсан гээд байгааг яах вэ? 2020-08-10
гоо:эмэгтэй нь шинжилгээ өгөөд илрээгүй байхад эрэгтэй нь шинж тэмдэг илрээл чамаас халдсан гээд байгааг яах вэ? 2020-08-11
гоо:эмэгтэй нь шинжилгээ өгөөд илрээгүй байхад эрэгтэй нь шинж тэмдэг илрээл чамаас халдсан гээд байгааг яах вэ? 2020-08-11
n:ene huuhnuud arai chdee doloo hongiin umnu zugeer baisan huuhen unuudur baidaggui shu 2020-10-08
.. :Zag hviten tustsn bhd ergte n tusaagvi shinj temdg ilerhgv tohioldol bhuu 2021-05-21
Залуу:Хэр хурдан хугцаанд эмчлүүлэх шаардлгтай вэ 2022-07-24
.:Emgtein tusaagvi ergtein tussan baix ved yasn gesen vg vv sn oilgdgvi bvr ergtei xvnd uuriin ariun tsewriin ****ltgaanaar vvssen bj bolox uu? өчигдөр
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?