2016 оны аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Польш улсын нийслэл Варшав хотод болох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ-нд оролцох манай бөхчүүд өнөөдөр мордлоо.
Энэ оны дөрөвдүгээр сард болсон чөлөөт бөхийн мастеруудийн анхдугаар тэмцээнд түрүүлсэн, медаль хүртсэн дараах 12 бөх ахмадын ДАШТ-нд оролцоно:
- Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга, C-63 кг/
- Шурагийн Баянмөнх /”Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгө, 7 хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-125 кг/
- Төмөрбатын Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-58 кг/
- Арслангийн Цэрэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга, D-76 кг/,
- Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб, E-69 кг/
- Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-76 кг/
- Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-85 кг/
- Жадамбаагийн Лхагвасүрэн /Орхон аймаг, E-125 кг/
- Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-69 кг/
- Өлзийбаярын Насанжаргал /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, F-85 кг/
- Нямжавын Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга, B-69 кг/
Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн мастеруудийн холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар явж байна.
Ахмадын ДАШТ нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдана.
A - 35-40 насны ангилал
B - 41-45 насны ангилал
C - 46-50 насны ангилал
D - 51-55 насны ангилал
E - 56-60 насны ангилал
F - 61-65 насны ангилал
G - 66-70 насны ангилал
Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдээр явагдана.
Эх сурвалж : МЧБХ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна