ГАРДНЕРРЕЛА / Gardnerella vaginalis /

2016-10-05  

Энэ өвчин үүсгэгч микробыг ХХ зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвсэл үүсгэгч гэж илрүүлсэн боловч, эмэгтэйд бэлгийн замын өвчлөл, заг хүйтний өвчин зэрэг бусад трихомонады, гонококки, уреаплазмы, хламидии микробоор үүсгэгдсэн өвчний үед идэвхжиж умайн хүзүүний үрэвслийг үүсгэдэг. Эм бэлгийн өргөн тархсан үрэвсэлт өвчнүүдийн нэг нь үтрээний өвөрмөц бус үрэвсэлт өвчин-гарднереллезыг энэ зууны эхнээс судалж эхэлсэн.  (LV.H.Hill, Genitourin Med. 1985, 61:114-9) бөгөөд үүсгэгч нян нь Gardnerella. vaginalis юм.

Эмэгтэй хvн гарднереллез өвчтэй болсон гэдгээ маш тод нэг шинжээр таамаглах боломжтой. Энэ нь гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу өнгөтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах явдал юм. Үүний зэрэгцээ бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.

Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг өвчин үүсгэдэггүй. Зөвхөн ганц нэг тохиолдолд л уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хүнд ч гэсэн загасны өвөрмөц үнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх vед эвгүй мэдрэмж төрөх зэрэг шинжүүд ажиглагддаг.

Үр дагавар

Урьд нь эмч нар гарднереллез ямар ч хор нөлөөгvй гэж боддог байсан. Гэвч өнөөдөр энэ өвчнийг умайн дайвруудийн үрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний болон төрөлтийн хүндрэл үүсэх эрсдэлийн хүчин зvйл гэж үздэг болжээ.

Оношлогоо

Гарднереллезт байна гэж сэжиглэсэн үед бэлгийн замын өвчний эмч эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтнээс наалдац авч шинжилгээнд өгч бактери ургуулдаг. Хэрэв өвчтэй хүний наалдацын эсийг микроскопоор харах юм бол тэдгээр нь гарднерелл нянгийн зузаан давхаргаар бүрхэгдсэн байх нь харагдана. Мөн рН–г хэмжихэд илүүдэхгvй ба хэвийн үед үтрээний орчин хvчиллэг, харин гарднереллезийн vед шүлтлэг байдаг. Эцсийн оношийг изонитрил буюу ялгадсыг ялзарсан загасны үнэртэй болгодог бодисын хариу урвалын тусламжтайгаар тавьдаг. Энэ нь өвчтэй хүнд эерэг гардаг. Эмч цусны шинжилгээ нэмж бичиж болох бөгөөд энэ нь гарднереллезийн үед лейкоцитийн хэмжээ буурсныг харуулна. Гэхдээ өөр бусад өвчний үед ч гэсэн мөн адил зүйл гарах боломжтой.

Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт

Гарднереллезийг антибиотикоор эмчлэх бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх болгох бэлдмэлүүдийг (лактобактерин болон бифидобактерин) давхар хэрэглэдэг. Курс эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ өгөх хэрэгтэй болдог. Зөвхөн тухайн өвчтөн эмчлүүлээд зогсохгvй бэлгийн хамтрагч нь ч мөн адил эмчлvvлэх ёстой.

Зөвхөн мэргэжлийн эмч л тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг заах эрхтэй. Эмчийн заалтын дагуу лабораторт хандаж гарднереллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ Gardnerella vaginalis, Mycoplasma hominis, Mobiluncus spp зэрэг гарднереллёз үүсгэгч бактери нь дийлэнх эрүүл эмэгтэйчүүдийн үтрээнд бага хэмжээгээр байж байдаг тул илрэх үгүй нь чухал бус харин тоо хэмжээ нь хэвийнээс илүү байна уу үгүй юу гэдэг нь чухал. Мөн шинжилгээний ямар арга ашиглаж байгаа нь чухал биш. Мөн эмчийн заалтаар антибиотикийн мэдрэгч чанарыг тогтоох шинжилгээ өгвөл зохистой.

Шинжилгээ өгөлгүйгээр өөрөө өөртөө дур мэдэн онош тавиад, дур мэдэн эмчлээд эхэлбэл цаашдаа эрүүл мэндэд чинь тун таагүй тусч магадгүйг анхаараарай.

Ингээд шинжилгээний хариутай эмчлэгч эмч чинь танилцаад танд эмчилгээг зааж өгнө. Ер нь гарднереллёзын эмчилгээ нь үтрээний шахмал эм, лаа гэсэн хэсэг газрын эмчилгээний эм бэлдмэл ба дотуур уудаг шахмал эм, капсул байдаг.

Эмчилгээ нь үтрээн дэх гарднерёлл нэртэй бактерийн тоо хэмжээг бууруулах, хэвийн өөрөөр хэлбэл хүнд хэрэгтэй бактерийг хэвийн тоог нөхөх, үтрээний хананы дархлааг сэргээх гэсэн зорилготой.

 

 

 Б.Бат-Оргил /Хүний их эмч/        

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bayrchimeg:Яаж эмчлэхвээ зөвөлгөө өгч болохуу 2020-10-20
sanchirmaa:mazokiin shinejilgee uguud gardnerella bactre 2 tsagaan es mnogo gej garsn ene n uurclulttei notstoi too yu emch maani pcr uguh ****ardlgatai gsnes oor zuil tailbrlaj uguugui tuslaach 2024-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?