МҮБХ-оос энэ сард "Монгол бөхийн өргөө"-нд болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит, улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно.
Барилдааны хуваарийг танилцуулъя.
Аравдугаар сарын 9-нд Баянзүрх хайрханы хишиг барилдааныг МҮБХ, “Бридж” групптай хамтран зохион байгуулах бөгөөд үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Аравдугаар сарын 15-нд Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд болон Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх хүч үзнэ.
Аравдугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын заан С.Гүржавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Аравдугаар сарын 22-нд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай.
Аравдугаар сарын 30-нд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.
А.САЯН