Энэтхэг улсын Пуне хотод 2016 оны аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох эрэгтэй чөлөөт бөхийн “Pune Mayor”s Cup” олон улсын тэмцээнд манай бөхчүүд оролцох болжээ.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97, дараагийн өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно. Тэмцээнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд $1000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд $700, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд $500 урамшуулал олгох юм байна.
Манай улсаас тус тэмцээнд оролцохоор ҮБТДС-ын багш Ц.Гантөгсөөр ахлуулсан дараах бөхчүүд оролцохоор явжээ:
57 кг Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга/
61 кг Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
65 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
70 кг Болдхүүгийн Батсүх /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
74 кг Бат-Эрдэнийн Бямбадорж /“Алдар” спорт хороо/
86 кг Төмөрбатын Мөнгөншагай /”Харгант-Цамхаг” клуб/
97 кг Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Ирээдүйн одод" спортын дунд сургууль, "Хүч" спорт хороо/
125 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Олон улсын шүүгч Д.Раднаа тус тэмцээнд шүүгчээр оролцоно.
Эх сурвалж : МЧБХ