АНГИОГРАФ АППАРАТЫГ ЗАСВАРЛАХ ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2016-10-07  

УГТЭ-ийн тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ хийх тусгай зориулалт бүхий ангиографийн аппарат нь 2013 оны 10 сард МССангийн төслөөр суурилагдан 3 жил тасралгүй ажилласаар ачаалал нь хэтэрч, рентген хоолойн ашиглалтын хугацаа дууссан учир 2016 оны 09 сарын 26-наас ажиллахгүй зогссон юм. Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авснаар Засгийн газрын 10 сарын 05-ны өдрийн хурлаар Засгийн газрын нөөц сангаас дээрхи аппаратны засвар үйлчилгээний холбогдох зардлыг шуурхай шийдвэрлэн гаргахаар боллоо. 

AlluraXPER FD20/20 Biplanзагварын аппарат нь дэлхийн хэмжээнд ердөө 237 ширхэг байдаг төдийгүй ОХУлсад ердөө 6-хан ширхэг байдаг бөгөөд Европын өндөр хөгжилтэй олон орнуудад гэхэд нийтдээ 70 гаруй байдаг бол манай оронд цорын ганц байгаа аппарат юм. Дээрхи аппарат нь маш өндөр хүчин чадлын програм хангамжтай, 3D, виплан буюу 2 рентген хоолойтой, тархи, зүрхний судсан дотуурхи мэс заслын оношлогоо, эмчилгээнд тусгайлан зориулагдсан өндөр технологи бүхий аппарат юм. УГТЭмнэлэгт дээрхи загварын ангиографийн аппарат суурилагдснаас хойш манай улсын эрүүл мэндийн салбарт шинээр маш олон оношлогоо, эмчилгээний арга технологиуд нэвтэрч байна. Ялангуяа тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээний шинэ, шилдэг олон арга технологиуд нэвтэрч өнөөдөр бодит үр дүн гарсаар байгаа юм.

Тухайлбал зүрхний шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурхи мэс заслын аргууд, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ, пейсмекер эмчилгээ, тархины судасны болон хавдрын судсан дотуурхи мэс заслын оношлогоо, эмчилгээний олон арван  арга, технологиуд нэвтэрч иргэд өөрийн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж авах бололцоог бүрдүүлсээр байгаа юм. УГТЭ-ийн хамт олон 2017 оноос ЭМСайдын гадаад оронд оношлогоо, эмчилгээнд илгээх 119 тоот тушаалаас зүрх, мэдрэлийн мэс заслын чиглэлийн нийт 5 өвчнийг жагсаалтаас хасуулахад бэлэн болсон төдийгүй өөрөөр хэлбэл дээрхи 5 өвчнийг өндөр түвшний ангиографийн аппаратын хяналтан дор эмчилдэг байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?