ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ СУУЛГАЛТ, ЦУСАН СУУЛГА, ХООЛНЫ ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ E.COLI БАКТЕРИ

2016-10-07  

Хүйтний улиралд тэсвэртэй, халдварлахдаа хурдан, хоол хүнсний дутуу боловсруулсан бүтээгдэхүүнээс  иргэд тэр дундаа бага насны хүүхдүүд хордлого авах нь их байна. Бага насны хүүхдүүд хордлого авснаар  суулгалт, цусан суулгаар өвчлөн хүндрэх байдал гарч байна. 

Хордлого үүсгэгч гол бичил биет болох  E.coli  бичил биет нь  хүүхэд төрөнгүүт гэдэсний хөндийд олширч хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.  Гэвч дархлаа суларч, гэдэсний хана өнгөргүй улайлт, үрэвсэл үүсэж эхлэхэд энэ бичил биет өөрөө хоруу чанар агуулсан олон янзын өвчин үүсгэдэг нянгуудын хэлбэрт орж, дараах халдварт өвчнийг үүсгэнэ.

          1. Шээс бэлгийн замын халдвар

         2. Цусан халдвар болон нугасны үрэвсэл     

        3. Суулгалт өвчин үүсгэдэг.

Биеийн дархлаа муудсанаас  E.coli  бичил биетийн хоруу чанар нь ихсэж Суулгах өвчин үүсгэх, бөөрний дутагдалд оруулах,  хор ялгаруулагч  гэдэсний эмгэг төрүүлэгч, гэдэсний ханыг шимэгчлэгч, гэдэсний хананд наалдамхай үүсгэх олон төрлийн хоруу чанартай нян болдог. Гэдэсний хананд наалдамхай үүсгэх нян нь  хүүхдийн суулгалт өвчлөлд ихээхэн тархалт халдвар өгдөг байна.  Эдгээр нянгууд хоолны хордлого үүсгэж олон хүнийг өвчлүүлж үхэлд хүргэдэг байна. Улмаар цус ихээр задалж бөөрний дутагдалд оруулна.  Антибиотик эмнүүдэд тэсвэртэй болдог тул эмчилгээний үр дүн муу байдаг. Мөн хүний эд эсийг хавагнуулан хөөлгөн үхүүлдэг хорыг ялгаруулдаг байна.

Халдварт өвчний улмаас цусан халдвараас үржилд орж, тархи нугас, хараа сонсголд нөлөөлөх хоруу чанартай E.coli өөрийн хуяг дуудлагын хүчээр антибиотик эмчилгээнд тэсвэртэй байна.

Тиймээс хүйтэн сэрүүний улиралд  иргэд тэр дундаа хүүхдийнхээ дархлааг дэмжих чанартай хоол хүнс хэрэглэхээс гадна амин дэм ихтэй жимс жимсгэнэ чацаргана, аньс, аарц зэрэг бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна.

Түүнчлэн шээс бэлгийн замын болон гэдэсний суулгах өвчтэй  улсууд шээс, өтгөний бактериологи шинжилгээ, антибиотикийн мэдрэмтгий чанар үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ариука:Ямар айхтар вирус вэ энэ чинь одоо. Тэгээд дархлаа сулрах болгонд идэвхижинэ гэсэн үг юмуу 2016-10-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?