АХМАДЫН ДАШТ-НЭЭС 3 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2016-10-08  

Польш улсын Доод Силез мужийн Валбжих хотод эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ тэмцээн эхэлж эхний өдөр В, Е, F ангиллын барилдаан болж манай 8 бөх дэвжээнд гарсан.

5 бөх зодоглосон “В” ангиллын 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Т.Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт оросын бөх Семён Соркомовт 3:4 онооны харьцаагаар дийлдэж хоёрдугаар тойрогт туркийн бөх Эрсен Басартайг 10:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт гоц мөргөж дөрөвдүгээр тойрогт японы бөх Макото Какияакийг цэвэр ялж , тавдугаар тойрогт АНУ-ын бөх Жасон Алан Голдманыг 4:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медаль хүртжээ.

13 бөх зодоглосон “В” ангиллын 69 кг-ын жинд барилдсан Н.Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт ӨАБЭУ-ын бөх Андрей Жеймс Патрикийг 10:0, хоёрдугаар тойрогт полшийн бөх Уриж Артур Рафел Бурскийг 11:4 онооны харьцаагаар буулган авч мөнгөн медалийн төлөө ХБНГУ-ын бөх Уриж Макаровтай барилдаж 11:15 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд италийн бөх Антонино Каландратай өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.  

17 бөх зодоглосон “В” ангиллын 85 кг-ын жинд зодоглосон Д.Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Сергей Погероловыг 10:0, гуравдугаар тойрогт азербайжаны бөх Ислам Гуляевыг 12:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө молдавын бөх Тудор Енитэй барилдаж 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд словакийн бөх Генрих Пиетрикийг 2:2 онооны харьцаагаар хожжээ.

Э.Нарангэрэл /Орхон аймаг, спортын мастер, Ахмадын УАШТ-ний хүрэл медальт/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Тино Коеллманыг 12:6 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт туркийн бөх Кадир Гурдоглыд 3:4 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд польшийн бөх Павел Роман Головиякийг 12:2 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө барилдаанд грекийн бөх Димитриос Чалкиясийг хожжээ.

4 бөх зодоглосон “В” ангиллын 130 кг-ын жинд зодоглосон Ш.Баянмөнх /”Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгө, 4 хүрэл медальт, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт польшийн бөх Крзостоф Домарусыг 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт болгарын бөх Андрей Земчанкад цэвэр ялагдаж гуравдугаар тойрогт туркийн бөх Ядин Халимоглытэй барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гарсангүй, хүрэл медаль дээр буужээ..

4 бөх зодоглосон “Е” ангиллын 69 кг-ын жинд зодоглосон С.Баасанчулуун /”Тулгат” клуб/ нэгдүгээр тойрогт оросын бөх Закир Бекбулатовт 0:4, хоёрдугаар тойрогт грекийн бөх Михаил Ачим Гросст 4:12 онооны харьцаагаар дийлдэж гуравдугаар тойрогт АНУ-ын бөх Хежи Нельсонд 0:12 онооны харьцаагаар ялагджээ.

4 бөх зодоглосон “Е” ангиллын 97 кг-ын жинд зодоглосон Ж.Лхагвасүрэн  /Орхон аймаг/ нэгдүгээр тойрогт туркийн бөх Зия Гесенйиг 2:1 онооын харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт польшийн бөх Мирослав Вьечзоркейвичийг цэвэр ялж гуравдугаар тойрогт италийн бөх Виктор Гараурт 10:0 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

9 бөх зодоглосон “F” ангиллын 85 кг-ын жинд зодоглосон Ө.Насанжаргал /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Жохан Годлейп Воинтийг 10:0, гуравдугаар тойрогт казахстаны бөх Антолий Векличийг цэвэр ялж алтан медалийн төлөө АНУ-ын бөх Антонино Жозе Перазатай барилдаж 3:7 онооны харьцаагаар хожигджээ.

Т.Батнасан, Д.Ганбат нар ахмадын ДАШТ-ний хошой медальт бөх болж Ш.Баянмөнх мөнгө, 7 хүрэл медальт бөх болжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?