ОУ-ЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЭРҮҮЛ МОНГОЛ КЛУБЫН ТАМИРЧИН Ц.САНЖИДМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2016-10-10  

БНХАУ-ын Линхэ хот буюу Өвөрмонголын Баяннуур аймагт энэ сарын 6-нд Олон Улсын марафон гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө.

Холын зайн буюу 42 км 195 метрийн марафон гүйлтийн энэхүү тэмцээнд Хятад, Монгол, Кени, Этиоп, Герман зэрэг 17 орны нийтдээ 10.000 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд манай улсын тамирчин Ц.Санжидмаа 2 цаг 45 минут 51 секунд гүйж мөнгөн медалийн эзэн болжээ. Хэрэв эмэгтэй тамирчид 2 цаг 45 минут дотор амжиж ирвэл Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг. Харин манай тамирчин багахан минутын илүүгээр энэ эрхээс атгаад алдсан нь харамсалтай ч энэ амжилтаараа Монгол Улсын спортын мастерын болзол хангаад байна.

Тамирчин Ц.Санжидмаа өмнө нь манайд зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан төдийгүй 2016 оны 7-р сарын 3-нд Өвөрмонголын Шилийн гол аймагт зохиогдсон марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан юм. Линхэ хотод зохион байгуулагдсан Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд Ц.Санжидмаагаас гадна Т.Ариунболд, Н.Сэмжид, Б.Сүрэнжав, Ц.Батхуяг, С.Чинбат, У.Отгонзаяа нар амжилттай оролцоод ирлээ.

Эдгээр тамирчдын дасгалжуулагч багшаар Монгол Улсын спортын мастер А.Гантулга явжээ. Тэрээр өмнө нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан бөгөөд 2012 онд Лондонд зохиогдсон Олимпод тамирчдаа авч явж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Дашрамд дуулгахад эдгээр тамирчид бүгд “Эрүүл Монгол” хайкинг клубын тамирчид юм.

 

 

Д.ПҮРЭВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Загдсүрэн:Мундаг мундаг баяр хүргэе 2016-10-10
Оогий:Мундаг охин бна. Амжилт хүсье 2016-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?