АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГААС МОНГОЛЧУУД 2 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-10-10  

Энэ сарын 7-9-ны өдрүүдэд Польшийн Волбрич хотноо зохиогдсон Чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын ахмад тамирчид бүх жинд хүч үзсэн байна.

Монголчууд 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, 2 шагналт байранд шалгарсан тухай CONTROL.MN сайтад Польшоос мэдээллээ. Монголын бөхчүүдээс Г.Баатарсүрэн, А.Цэрэнсодном нар жиндээ аваргалж, алтан медаль хүртлээ. Монголчууд Дэлхийн аваргаас нийт 11 медаль авч, багийн үзүүлэлтээр 36 орноос 7-р байрт жагсчээ. Монголын баг тамирчдыг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар ахалж явсан байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алдараа:Манай ахмадууд мундаг шүү.Яс чанар тэсвэр хатуужил бусад орноос ангид байдгийн. Баяр хүргэе тан нартаа 2016-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?