ЖАЗЗ ХӨГЖМИЙН ДЭЛХИЙН ОДОД МОНГОЛД ТОГЛОНО

2016-10-11  


Монголын соёл урлаг, тэр дундаа жазз хөгжмийн түүхэнд анх удаа дэлхийн шилдэг таван жазз хөгжимчин, дуучдын тоглолтыг цувралаар зохион байгуулах гэж байна. ЖаззЛаб агентлагаас санаачлан зохион байгуулж буй “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний хүрээнд АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, дэлхийн од Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах юм.

Алдарт дуучин энэ сарын 18-нд Улаанбаатарт газардах бөгөөд тоглолтын бэлтгэл ажил ид идэвхтэй өрнөж байгаа юм. Тоглолтод урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах аж.

Монголын жазз хөгжимдчийг дэмжих, олон улсад нэр алдраа түгээсэн уран бүтээлчдийг эх орондоо урьж тоглуулах, жазз хөгжмийн боловсролыг дэмжих зорилготой Жаззлаб агентлаг байгуулагдаад удаагүй ч 60 гаруй тоглолтыг дотооддоо амжилттай зохион байгуулаад байгаа аж. Тухайлбал дэлхийн хэмжээний од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийн тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулсан нь амжилттай болсон томоохон тоглолтуудынх нь нэг юм. Удахгүй анхны тоглолтоо тавих цуврал арга хэмжээ нь Монголын соёлын ертөнцийг нэгэн цоо шинэ, дээд түвшинд аваачих томоохон хувьсгалын нэг болно гэж зохион байгуулагчид нь хүлээж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?