ХӨЛ МАЙГА БОЛОХ НЬ ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ

2016-10-14  

Монголчуудын давсны хэрэглээг Австрал дахь ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Төвөөс судалгаа хийхэд "хэт хэрэглээтэй" байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Уг нь мах чанахдаа давсгүй чанавал мах нь бүр их амттай болно. Монгол хүмүүсийн цай, хоол шорвогдуу байх нь элбэг. Давс хүний биед талст үүсгэж, булчин шөрмөсийг хатууруулж, амин дэмүүдийн үйл ажиллагааг алдагдуулж, нийлэгжилтийн урвалыг саармагжуулахдаа босож суухад өсгий гишгэж чадахгүй болгож, цусны даралт ихдүүлэх, улмаар өвдөгний үеэр хатгах өгсөхөөс уруудаж явахад өвдөлт ихсэх, бүх хурууны үе хавагнах, мөрний үе даарах хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөлтийг мэдэрч үений саатал үүснэ.

Давсны хэрэглээ ихтэй өрхийн хүүхдүүдэд амин дэм Д-ийн дутагдал илүүтэй үүсэх судалгаа бий. Түүнчлэн биеийн дархлааг сулруулагч давсны уусмал АСЛО эсрэг бие, С урвалжийн уургын ихдэлт, Триглициридыг нийлэгжүүлж өгснөөр үе холбоосны хатуурал үүсгэж, тэдгээрт үүсэх талстуудыг ихэсгэж бактерийн хуяглал, хоруу чанарыг нэмэгдүүлдэг байна.

Иймээс хоолойны болон үе мөч, зүрхний булчингуудын хатингаршил, үрэвсэл үргэлжилж, шөрмөс үе холбоост давс хужраас үүдэлтэй ясан ургацаг болсноос өвдөлт ихтэй өсгий тохой, хөлний хурууны үений үрэвслийг Подагарын өвчин гэж нэрлэх болсон.

Судасны ханын нарийсал, бөглөрөх Рейногийн өвчний улмаас гарын болон хөлний цусан хангамж хомс болж хурууны үзүүрээс эхлэн харлах, үхжил үүсэх өвчин байдаг. Бүх биеийн шөрмөс булчингийн хатуурал нь өвдөг, шилбэний ясанд эрчимтэй нөлөөлж хүний биеийн жингийн ачааллыг даахгүй майга болж байна.

Давсгүй хоол цай хүний эрүүл мэндэд тустай.

 

 

 Б.Бат-Оргил  /хүний их эмч/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баатар:Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа... 2016-10-14
zochin:Het tuilshirsan bn davs ogt hereglehgvi bh ni davs hetrvvlen herdglesnees ch ayultai baidag ylan guya emch nar davs hereglehgvi bai gj zovlogoo ogohoo bolih heregtei odoo hvmvvs zovhon hoolondoo l davs hereglej bn teriig bvr baihgvi bolgovol yu boloh ve? 2016-10-14
Сэргэлэн:Тохиромжтой л хэрэглэ гээд байна шүү дээ. Бүр больгэж хэлээгүй нь ойлгомжтой биз дээ 2016-10-15
Ceky:Emchleg araa baiga boluu? 5 nastai xoloin maiag 2016-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?