УЛААНБААТАР ХОТОД АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ЖИЛД 130 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

2016-01-29  

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын Саймон Фрайзерийн их сургуультай хамтран 2020 он хүртэл  “ Угаар 2” судалгааг хийхээр болжээ. Уг судалгаанд нийт 400 мянга гаран Канад доллар зарцуулахаар болсон бөгөөд санхүүжилтийг Канадын засгийн газраас гаргаж байгаа гэнэ. Тус судалгааны багийнхан 2014-2015 онд “Угаар 1” судалгааг хийсэн. Уг судалгаанд Сүхбаатар дүүргийн 465 жирэмсэн эмэгтэйг оролцуулжээ. Гэр сууцан доторх агаарын бохирдлыг 50 хүртэлх хуваарь цэвэршүүлэхэд тэнд амьдарч байсан эхийн хэвлий дэх жин 80 граммаар нэмэгдэж, 0.4 см-ээр өссөн болохыг судалгааны багийнхан тогтоосон байна. Тэгэхээр урагт цэвэр орчин ямар их хэрэгтэй байгаа нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Ингээд судалгааны багийнхан тус төслийн дараагийн шат болох “Угаар 2” төслийн хүрээнд эдгээр төрсөн хүүхдүүдийг 0-4 нас хүртэл нь уураг тархинд нь хэрхэн нөлөөлж байгаа эсэхийг судлах юм байна. Мөн хүүхдийн оюун ухааны чадамж болон өвчинд хэр өртөмтгий байгаа болон тархины хөгжлийг судлахаар болжээ. Түүнчлэн агаарын бохирдлоос Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгчид цаг бусаар хорвоог орхидог гэсэн харамсалтай судалгаа байгаа юм. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр өвчин эмгэгтэй болж, бүр цаашлаад амь насанд нь аюул учирч байна. Хэдий агаарын бохирдлыг бууруулахаар засгийн газраас арга хэмжээ авч байгаа ч тэр нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь эмгэнэлтэй ! 

 

СУРВАЛЖИЛСАН : П. ОЮУНСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?