Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас, 2018, 2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг аравдугаар зохион байгуулж байх шийдвэр гаргажээ.
Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг өмнө нь найм, есдүгээр сард явуулдаг байсан юм.
Дээрх өөрчлөлтийг 2018 онд болох Залуучуудын зуны олимпийн болон Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадам, 2019 онд болох Пан-Америкийн спортын наадмын хугацаатай уялдуулж аль болох олон үзэгчийг татах зорилгоор, хамтран ажиллагчдынхаа шаардлагад нийцүүлэн спортын бусад төрлүүдийн тэмцээнүүдийн төлөвлөлттэй зохицуулж, өмнө нь батлагдсан 2018, 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний хүрээнд хийж байгаа ажээ.
Тэрчлэн жил бүрийн "Дэлхийн цом"-ын тэмцээнүүдийг ДАШТ-ий дараа, оны сүүлчээр явуулах өөрчлөлтийг бас хийсэн байна.
2018 оны тивүүдийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хугацааг наашлуулж, мөн онд болох Залуучуудын зуны олимпийн наадмын өмнө явуулахаар болжээ.
2014 оны Залуучуудын зуны олимпийн наадмын сонгон шшалгаруулалтын тэмцээнийг тусад нь зохион явуулж байсан юм.
Эх сурвалж : МЧБХ