ЦАХИМ АМБУЛАТОРИТОЙ БОЛЛОО

2016-10-18  

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт БНХАУ-ын Бээжин хот дахь “ХЭН ХЭ” эмнэлгийн дэмжлэгтэйгээр Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулаторитой боллоо. Энэхүү амбулаторийг нээснээр цаг хугацаа, орон цайн хувьд асар их хэмнэлт гарч эмч нарын үйл ажиллагаанд дэм болох юм.

Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг: “Шилэн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд “Цахим амбулатори”-ийг нээлээ. Эхний ээлжид амбулаторийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа ч цаашид анхан шатны эмнэлэг томоохон эмнэлгүүд рүү сорьц тээвэрлэх, шинжилгээний хариуг иргэдэд онлайнаар хүргэх боломжийг бий болгоно. Жишээлбэл орон нутгаас С вирусийн шинжилгээ өгөхөд аймгаас сорьцыг ХӨСҮТ-руу тээвэрлэж хариугаа онлайн хэлбэрээр эргүүлээд авах боломжтой гэсэн үг. Энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй иргэдэд чирэгдэлгүй юм” хэмээн онцоллоо. 

Лабораторийн шинжилгээг онлайн хэлбэрт шилжүүлээд факсаар илгээж, ярилцах, зөвлөгөө өгөх, үзүүлэх боломжтой болох давуу талтай юм байна. Анагаах ухааны доктор профессор Б.Бямбадорж : “Амбулаторийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь орон нутагт болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай цаг авч товлолт байдлаар зөвлөгөө авах, гадаад улсуудын эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдох бололцоог нээж байна. Энэ бол сайн тал” гэж байлаа.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
золоо:Сайхаан сайхан. Энэ эрчээ битгий алдаарай. Улам технологио сайжруулах иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг байгаасаа. 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?