Монголын чөлөөт бөхийн холбооны Их хурал арваннэгдүгээр сарын 19-нд хуралдана
Хурлаар Ерөнхийлөгчөө сонгож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх юм. Спорт холбоодууд олимпоос хойшхи 90 хоногт багтан хуралддаг уламжлалтай. Одоогийн байдлаар Монголын Жүдо бөхийн холбоо хуралдаад байна. Тус холбоо өнгөрсөн сарын 14-ний өдөр Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгон дотоод асуудлаа ярилцаад байгаа юм.
Тэгвэл МЧБХ их хурлаараа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах, эс бөгөөс одоогийн удирдлага Д.Дагвадоржийг улираан сонгох эсэхээ шийдэх аж.
Э.ЦЭНД