ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ХАТ

2016-10-24  

Хүний сэтгэлийн хат гэдэг өөрийгөө хурцалж, бие махбодио удирдаж чадах чадвар юм. Сэтгэлийн хаттай байхад турж чадна, хорт зуршлаас хөндийрч чадна, хүнийг хайрлаж, өрөвдөж, хүндэлж, ямар ч өвчнийг гэтлэн гарч эрүүлжиж чадна. Хүн хөлөө эвгүй гишгэх, бага зэрэг хайрагдах, түлэгдэх гэх зэрэг ахуйн гэмтлээс эхлүүлээд нүд нуухдах, хамар шуухитнах, хамраас цус гарах, цээжээр хатгуулах, хөлийн булчин шөрмөс зангирах гээд хүнд байгалиас заяасан хариу урвалын хүчээр өөртөө асаргаа эмчилгээ хийчихнэ.

Насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдэд туслан асарч өөрөө өвдөх завгүй сэтгэлийн хаттай байдаг. Тэтгэвэрт гарсан хөгшчүүд, тахир дутуугийн групп, эмчилгээгүй гэдэг үгс хүний сэтгэлийн хатыг цөм цохиж, хүнийг өөртөө санаа тавих, урмыг хугалснаар хүний дархлаа нурж эхэлдэг. Эмчилгээ хийлгэж байгаа хүний сэтгэлийн хат уярснаас өвчний эдгэрэх явц удааширч, эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний зан ааш, сэтгэлийн хаттай ихээхэн холбоотой. Өвчнийг эдгээх, өвчлөлийн үе шатыг богиносгох, эдгээх хүч хүнд бий :

  - энерги үүсгэгч митохондрын эсүүд

  - интерфероны болон дархлааг үүсгэгч

  - эд эсийн нөхөн төлжих бодисын ялгаруулалт

  - хүний уураг тархины удирдах төвүүд

  - мэдрэлийн эсийн үйл ажиллагаа болон урвалжилт

  - Цусны эд, эсүүдийг нөхөн төлжүүлэх эрхтнүүд

  - Дотоод шүүрлийн булчирхайнууд

зэрэг хүний сэтгэхүй удирдах физиологийн хүчтэй үйл ажиллагаа байдаг. Бүсгүйчүүдийн сэтгэлийн хямрал өнчин тархинд маш хүчтэй нөлөө үзүүлж, бамбайн булчирхай болон өндгөвчний ажиллагаа сулруулдаг. Залуу бүсгүйчүүдийн сэтгэлийн хямралаас өнчин тархины дотоод шүүрлийн зохицуулалт алдагдаж жирэмслэхгүй байх хэт таргалах хам шинж илэрдэг.

Нас ахиж байгаа бүсгүйчүүдийн бамбайн дутагдал эхэлснээс сахар ихдэх, даралт ихсэх, яс сийрэгжих, хэвлийд өөх хуралдах, мэдрэлийн өвдөлт үе мөчний өөрчлөлт ихээр гардаг.

Эрэгтэйчүүдэд сэтгэлийн хямралаас цусанд гистамины хор, шээсний хүчил ихээр хуралдсанаас зүрхний шигдээс, цус харвалт, тохой, хөлийн эрхий хуруунд хэт хүчиллэг байдлаас улайж үрэвсэнэ. "Подагра" өвчин гэнэ.

Сэтгэлийн хаттай байхын тулд хүнд итгэх итгэл, хүний эрүүл мэндийн зөвлөгөө, зааварчилгааг эрүүл явах дэг жаяг, хэв маяг гэж ойлгож болно.

Хүн эрүүл мэнддээ анхаарал тавьж ихийг мэдэж, өвчнөөс сэргийлж, осол гэмтлээс холуур явж сэтгэлийн чанга хаттай байснаар өвдөхгүй, өвчнөө хүндрүүлж, эмчилгээний  ихээхэн зардал гаргахаас сэргийлж чадна.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tunga:Sain ****n bodmoor yum ih bichigdeh yumaa. Daanch tugsgul bhgui. ene baidlaas yaj garah n baidaggui yamarvh medeeleld. uuchlaarai. garts haisandaa l bichlee. yag uun deer l gehed detgeliin hattai bolohiin tuld oyunaa yaj dasgaljuulah ve gej 2016-10-26
tungalag.so:ih taalagdaj bna setgeliin hat gedgiig odoo ued obchoos s**** hamgiin gol em gedgiig l uhamsarlah zoblogoo ih baimaar bna suljeenii emnees iluu 2016-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?