ХҮНИЙ ОГЦОМ ХӨДӨЛГӨӨНД СУДАСНЫ ГЭМТЭЛ ҮҮСДЭГ

2016-10-26  

Хүний бие халаалтгүй дасгал хөдөлгөөн, спортын тоглолт, фитнес, биеийн хүчний ажилчдын гэнэтийн хүзүүний цочмог хөдөлгөөн, хүзүүний сунгалтын их ачаалалтай татлага, хүзүүг гэнэт огцом гэдийх, тонгойх, эргүүлэх зэрэг ба гараар хүчилсэн, эсвэл хүзүүн дээр шууд цохих зэргээс судасны гэмтэл үүсгэж үхэлд хүргэдэг.

Хүн өөрийн хүзүүний чилээг /блок/ гаргах гэж хүзүүг хажуу тийш хөдөлгөх, тонгойж гэдийх огцом хүчтэй хөдөлгөөн хийх бүрт гүрээний судаснууд дотор хананаасаа хууларч сунаж, судасны ханын хэврэгшил нэмэгдэхэд гэмтэл үүсч цусны эргэлтэд саатал үүсгэж цус өтгөрөх бүлэгнэх, судасны ханын үрэвсэл, цүлхэн үүсдэг.

Хүзүү нугалмын жийргэвчийн уян хатан чанараа алдсанаас үе холбоосын жийргэвч ивэрхий үүсэх нь мэдрэлийн дарагдал үүсч гар бадайрах, хүзүү, сээр хөших, байнгын хөшингө өвдөлт үүсгэдэг. Хэрвээ хүзүүний огцом хөдөлгөөн олон дахин давтагдсанаас гүрээний судас тасрах, тархины судсанд ачаалал нэмэгдсэнээр тархины цус харвалт хөл гарын саажилт үүсдэг. Энэхүү хүндрэлд хүний архагшсан хоолойны болон үе мөчний өвчлөл, вирусийн халдварууд ихээхэн нөлөөтэй.

Сэрэмжлүүлэг

Хүүхэд залуусын дунд хүзүүгээ гэлжийлгэж дугаргах хүчтэй эргэлдүүлэх зуршил нь хүзүүний судасны хананд гэмтэл үүсгэж байгааг анхаар.

Хүзүүний дасгал хийхээс өмнө бие халаалтын дасгал хийж байх, уян зөөлөн хөдөлгөөнөөр хүзүүний нугалмын чилээг гаргах, биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид, дугуй, мотоцикл унахдаа хүзүү толгойн хамгаалалт бүхий каск өмсөж байх, хөл бөмбөгчид болон бусад спортын төрлийн тамирчид хүзүүний дасгал бие халаалт хийх нь чухал.

Хүйтний улиралд хүзүүний мэдрэл судас хавагнаж хүзүү гоёодох шинж илрэх үед хүчтэй массаж, мушгилт хийж болохгүй зөвхөн хөдөлгөөн хязгаарласан юмуу халуун жин зүү төөнүүрийн аргаар эмчилдэг.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?