АУ-НЫ МАГИСТР ХҮҮХДИЙН ЭМЧ У.ОЮУН : СҮҮЛИЙН ҮЕД ХАРШЛЫН ГАРАЛТАЙ ХАНИАД ИХЭССЭН

2016-10-27  

Control.mn сайтын уншигчдадаа зориулан Анагаах ухааны магистр, анагаах ухааны ахлах зэрэгтэй хүүхдийн эмч У.Оюунтай "Хүүхэд ханиад хүрсэн үед хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх" талаар ярилцлаа. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Сүүлийн үед ханиад хүрсэн хүүхэд гүйлгээд, маш хурдан хатгалгаа болж байна гэж хүмүүс яриад байна. Энэ яг ямар төрлийн ханиад гараад байна вэ? 

Ханиад нь 300 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Жишээ нь : Рото вирус Адино Рс вирус нь нүдний зовхины салст хоолойн салстад үржихээс гадна гэдэсний хананд үржих тохиолдол бий. Тиймээс вирусийн гаралтай суулгалт өгдөг. Гэхдээ энэ нь вирусийн гаралтай байна уу? эсвэл гэдэс ходоодны замын халдварын нянгийн гаралтай суулгалт байна уу? гэдгийг мэдэхийн тулд шинжилгээ хийх нь чухал.

-Ханиад хүрээд удаагүй хатгаа болоод байна гэсэн яриа хүмүүсийн дунд байгаа?

Вирусийнхээ хоруу чанараас болоод хурдан хатгалгаа үүсэх магадлал байж болно. Гэхдээ 1-3 хоногийн дотор хатгаа болно гэж байхгүй. Хүмүүс өчигдөр ханиад хүрээд өнөөдөр хатгаа болчихлоо гээд орж ирдэг ч энэ нь гуурсанцрын бөглөрөлт үрэвсэл эсвэл харшлын гаралтай бронхит байх магадлал өндөртэй.

-Ханиад нь уушгины хатгалгаа болсон үед хэрхэн эмчлэх вэ?

Энэ тохиолдолд эмчид үзүүлэх шаардлагатай. Хатгалгааны хүнд хөнгөн байдлаас шалтгаалан эмчилгээ нь янз бүр байна. Хатгалгааг эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан дор эмчлэх шаардлагатай.

-Хүүхэд ханиад хүрэхэд эхний шинж тэмдэг юу байх вэ?

Хүний амьсгалын зам шууд гадаад орчинтой харьцдаг учир эхлээд найтаах, халуурах, ханиах, нус гоожих шинж тэмдгүүд илэрдэг.

-Эцэг эхчүүд таамгаараа хүүхдэдээ эм авч өгөөд байдаг энэ хэр зөв бэ?

Энэ бол хамгийн буруу. Эмчид үзүүлээд эмийн жорын дагуу эмээ авч хэрэглэх хэрэгтэй. Дураараа эм өгснөөр өвчнийг хүндрүүлж архагшуулдаг. Мөн хүүхдүүд нь антибиотикийн дасалтай болдог. Бас мөөгөнцөр үүсэх магадлал өндөр байдаг.

-Өвөл ямар хоол хүнс хэрэглэвэл өвчин эмгэг тусах нь бага байдаг вэ?

Витамин С-тэй бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэх хэрэгтэй. Ханиад хүрсэн үед С витамин хүний биед гурав дахин багасдаг тийм учраас жимс сайн хэрэглэх хэрэгтэй. Мөн уураг ихтэй хоол идэх. Ханиад хүрсэн үедээ шингэн зүйлийг энгийн үеэс 2 дахин илүү уух хэрэгтэй. Жишээ нь : аньсны шүүс, чацаргана зэргийг ууж хэрэглэж болно. Их шингэн уух тусам хор шээсээр ялгарч гарна.

-Хүүхэд ханиад хүрээд их хэмжээгээр халуурдаг. Энэ үед эцэг эхчүүд халуун буулгах лааг голцуу  хэрэглэдэг. Хүүхдийн халуун буулгах лаа хортой гэсэн яриа гараад байгаа энэ үнэн үү. Лаа хэрэглэх нь хэр зөв бэ?

Халуун бууруулах лааг хүүхэд өндөр халуурсан үед хэрэглэж болно. Учир нь 0-5 нас хүртэлх хүүхдийн халуун зохицуулах төв нь гүйцэд хөгжөөгүй байдаг учир өндөр халуурах үед хүүхэд таталт өгж болдог. Иймээс хэрэглэж болно. Харин хэрэглэхдээ Парацитмолын харшилтай эсэхийг мэдсэний дараа хэрэглэх хэрэгтэй.

-Хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?

1-т эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал.

2-т вакциныг цаг тухайд нь хийлгэж байх хэрэгтэй.

3-т хүүхдийн суурь өвчин болох сульдаа, цус багадалт, тураал зэргийг эмчлэх.

4-т амин дэмүүд өгч болно.

Ялангуяа өвлийн улиралд витамин Д-г эмчийн заавраар өгнө. Сүүлийн үед дархлааны олон бэлдмэлүүд гарч байгаа. Үүнээс эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Томуугийн дэгдэлтийн үед томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй.

-Хүүхдүүд өвөл хурдан ханиад хүрдэг нь юутай холбоотой вэ?

1-т Гадаад орчинтой холбоотой. Амьсгалж байгаа агаар цэвэр биш утаа ихтэй байна. Үүнээс болж харшлын гаралтай ханиад сүүлийн жилүүдэд ихэсч байгаа. 

2-т Сургууль цэцэрлэгийн орчин хэт олон хүүхэдтэй, халуун, бүгчим байх нь тэр орчинд вирус үржих магадлал өндөр байдагтай холбоотой. Хэт олон хүүхэдтэй анги агаар солилцол муутай байдаг. Ханиадтай хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд нь явуулаад байдаг. Энэ нь ханиад хүндрэх болон бусад хүүхдүүдэд ханиад томуу тараах магадлалтай. Мөн хувцаслалтаа анхаарч гадуур явахдаа дулаан хувцаслах хэрэгтэй.

- Таны зүгээс эцэг эхчүүдэд зөвлөх зүйл ?

Хүүхдээ хөхний сүүгээр хооллож өсгөөрэй. Ханиад хүрсэн тохиолдолд заавал эмчид хандаж байгаарай. Өвдсөн тохиолдолд гэртээ хяналттай байлгаж цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх. Амин дэм, уураг ихтэй хоол тэжээл хэрэглэхийг зөвлөе. 

Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.Таны ажилд амжил хүсье.

 

Уншигч та бүхэн манай эрүүл мэндийн булангаар ямар асуултад хариулт авахыг хүсч байгаагаа comment хэсэгт үлдээнэ үү. Бид та бүхний саналын дагуу мэргэжлийн эмч нартай ярилцаж цаг тухай бүрт нь нийтлэж байх болно.

 

 

 

ЯРИЛЦСАН : А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bayraa:dajgv saixan yarilts**** bain yaw uliraldaa taarsan zuw zuwluguu bn 2016-10-27
Hsliunaagiin eej:Bayrllaa. Oyun emchee. Ajliin amjilt husie 2016-11-02
а:хүүхдийн экзем диатезний талаар мэдээлэл авмаар байна яг хоолны дэглэм бариал тосоо түрхээл байгаа хэрнээ гараад байгааг яах ёстой вэ бага насны хүүхдэд харшлын сорил тавьж болдог эсэх 2016-11-02
Zochin:Mundag emch shuu. Yag adilhan 2 huuhed haniad hureed ochihod virusiig zuw tanij hugatsaa aldahgui emchlej ugdug achtan. Unshi****ddaa helehed Oyun emch maani UBH centeriin 4 dawhart 409 tootod huuhduudee huleen awch uzleg hiij bna lee shuu. Oyun emchdee tsaashdiin ajil amidrald n amjilt husie. 2016-11-02
baagii:urhiin emch nariin bichij ugsun emiig uguhuur zugeer bolohgui bn tegleech tun hemjeeg ni hudlaa bichij uguhuur hend itgrj uzuuleh yum be bur argaa barchih yum huuhed bnga haniadtai bgaad 2016-11-02
Zoloo:Sain emch shuu. Ajild ni amjilt husei 2016-11-02
Anka:Urh duurgiin emch nariig surgaltand hamruulah heregtei bhiin.vitamin c, askorutin,antibiotik bichij uguhuus uur yum bhgui ene delgereed bga olon yanziin virus bakteriig garaltai uvchluluudiin talaar yamar ch medleg medeelel bhgui.mgld mungutei humuust uilchleh tulburtei emneleg baishin barilga bol hugjjiinaa hugjij bna mungugui orlogo bagatai humuus tednii huuhduud yag unendee dandaa buruu onoshlogdoj buruu emchilgee hiigdej bga ni haramsmaar 2016-11-02
Anka:Gaduur olon honogoor nogoonoor guilgej bga uur yamar neg zoviurgui huuhdiig hevt gej hevtuuleed l shingen zalgaj antibiotik hiine l gedeg yum blee.uul ni yamar ****ltgaantaigaar guilgeed bgaag shinjilgee ehogoor onoshloj bj emchilmeer yum.urh duurgiin emnelgiin huuhdiin emch nar bol uneheer setgeld hurdeggui yahav hooloi ulaisan zergiigee l neg meddeg 2016-11-02
buynbileg:Spain ban uu Oyun emch ionsei emnelegt vzdeg bsan emch monvv utsiig no ogooch xaana vzej bna green be 2016-11-02
suwd:Hardhiliin garaltai bronhit gedegiin takaar zuwluguu awmaar bn yaj awah uu utasnih n dugaar bhgvi biz 2016-11-02
nomin:oyun emch mundag sain emch shuu. Odoo bagshiin deediin UBH centeriin 4 dawhar 409 tootod ajillaj bgaan bnlee 2016-11-02
dana:haniad hvreed tseej n shuugiiad bga hvvhded yamar arga hemjee avah ve. emchid vzvvleheer hatgaa geed bhiin. ovol boloogvi bhad hatgaa hvrne gej bh uu. 2016-11-03
dana:haniad hvreed tseej n shuugiiad bga hvvhded yamar arga hemjee avah ve. emchid vzvvleheer hatgaa geed bhiin. ovol boloogvi bhad hatgaa hvrne gej bh uu. 2016-11-03
Moogii:99770656 Oyun emchiin utasniih ni dugaar heregteu ni avaarai 2016-11-03
Bayrllaa :Esroi sain saihan aashtai mundag emch shv. 2016-11-04
Ariun :Bayarllaa eejuudee D vitamin er ni haanaas yamariig ugch bn 2016-11-14
Баагий С:Нэгэн эмч том хүүг минь буруу оношлоод хатгаа нь хүндэрч шоконд орсон үед аргаа барахдаа Оюун эгч дээрээ аваачиж зөв оношлон эрчимт эмчилгээнд орж эмчлүүлсэнээр хүү минь одоо эрүүл саруул сайн хүн болж өссөн.Эгчдээ баярлаж явдаг шүү.Эгч минь эрүүл энх урт удаан наслаж өөр олон олон аав ээжүүдийг баярлуулж яваарай.Ажилд нь амжилт хүсье. 2016-11-16
nomin:manai huuhdiin gants gardaj vzvvldeg emchdee ajild ni amjilt husie 2016-11-18
Bolor:Oyun emch odoo haana ajilj bgaa bol ih sain emch shuu mundag 2017-11-05
Bolor:Oyun emch odoo haana ajilj bgaa bol ih sain emch shuu mundag 2017-11-05
Hulan:99770656 yonsei emlegiin 2dawhart ajilj bga 2018-01-17
d.haltar:bayrlala.syyliin yeiin medeelel vaibal okshyy 2019-05-08
Nasaa:Ene emchtei yaj holboo barihuu emneleg ni hna bdag yum bol 2019-07-07
Zochin:Ene emch hn ajilj vga ve 2019-07-27
Зочмн:Энэ эмчийн дугаарыг мэдэх хүн байга уу? 2020-03-14
Зочмн:Энэ эмчийн дугаарыг мэдэх хүн байга уу? 2020-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?