АРЬСНЫ ХОРТ ХАВДАР БУЮУ МЕЛАНОМА ГЭЖ ЮУ ВЭ?

2016-10-27  

Меланома гэж арьсан дахь меланоцит эсээс үүссэн хорт хавдрыг хэлнэ. Илvv их тархмал тохиолдол нь хоргvй мэнгэ болж хувирах явдал байдаг. Энэ хавдар нь эр эм аль ч хүйсэнд тохиолдох боловч эмэгтэйчүүдэд 1.5-2 дахин их тохиолддог. Өвчлөгсдийн дундаж нас 45 байдаг боловч сүүлийн үед меланома нь улам бvр залуужиж (15-25нас) байна.

Дүн бүртгэлээс үзэхэд 100.000 эрүүл хүмүүс тутамд 14 нь меланомаар өвчилдөг гэж гарсан байдаг байна. Меланоцит эсvvд хавдрын эс болон хувирахад хэт ягаан туяаны цацралын vйлчлэл, өөрөөр хэлбэл наранд хэт шарах, дулааны болон химийн түлэгдэлт гэсэн хүчин зүйлс өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг аж.

Мэнгэ нь мөр, хуйхан дээр, ул, хярзан эсвэл салст бүрхvvлэнд байрласан vед маш аюултай байдаг. Мэнгийг байнга шалбалж шархлуулж гэмтээх нь мєн меланома vvсэхэд нєлєєлдєг. Эрсдлийн бvлэгт мөн олон сэвх, нөсөөт толбо болон мэнгэтэй хvмvvс орно.

Ялангуяа тэдгээрийн диаметр нь 5 мм-ээс том байвал эрсдэлтэй. Мөн цусан төрлийн дотор нь меланоматай хүн байх юм бол бусдад нь vvсэх эрсдэл єндєр байдаг. Энэ талаар “ETEMO” клиникийн Толгой хүзүүний мэс заслын эмч Ц.Одонтунгалаг “Манайхан их хэнэггүй. Мэнгэ загатнаад, цус гараад байна гээд сонингийн цаас наачихаад хэдэн сар жилээр ч хамаагүй тоохгүй яваад байдаг. Энэ бүхнийг нарийн сайн анхаарвал хорт хавдрыг эрт оношлох боломжтой” гэв.

Энэ хавдар нь бусад бvх хорт хавдруудаас илvv хурц явцтай бєгєєд цахилгаан мэт хурдтайгаар ургаж, үсэрхийлэл өгч хавдрын шинэ голомт үүсгэдэг. Арьсны хэд хэдэн давхаргуудыг гэмтээгээд тунгалагийн болон судасаар дамжин бусад эрхтнvvдэд тархан (уушиг, тархи, элэг) голомт үүсгэдэг юм.

Хүн болгонд мэнгэ бий. Гэтэл мэнгэний өнгө өөрчлөгдөх эсвэл олон дагуул мэнгэ гарч ирэх, хэмжээ нь огцом томрох зэрэг шинж тэмдгүүд илрэх л юм бол та эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хр:сэжгйн юм бэ 2016-11-02
aa:eeeeeeeeeeeeeaae 2017-04-14
Сэлэнгэ:Сайн бна уу зөвөлгөө авмаар бна 2020-03-22
Туул:Сайн байна уу? Хамар дээр нэг иймэрхүү юм гараад 2 жил болсон. Эдгэхгүй юм. Лазераар 2 удаа авахуулсан боловч эргээд ургаад бна. Зөвлөгөө өгөөч 2023-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?