М.УРАНЦЭЦЭГ АВАРГА БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

2016-10-28  

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн аравдугаар сарын 28 –нд буюу өнөөдөр эхэлж байгаа.

Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 34 орны эрэгтэй 96, эмэгтэй 61 тамирчин зодоглож байгаа бөгөөд манай улсаас 48 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг зодоглож байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээнд харьцангүй цөөхөн тамирчид оролцож байгаа бөгөөд Япон, Солонгосоос ганц ч тамирчин оролцсонгүй. Бразил хамгийн олон буюу эрэгтэй 11, эмэгтэй ес жүдочоо илгээсэн байна. Харин Азербайжан эрэгтэй 12 тамирчнаа явуулсан бол Оросын 9 тамирчин оролцох юм байна.

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа Дэлхийн аварга М.Уранцэцэг ердөө л хоёр ялахад аварга болох боломжтой болох бөгөөд учир нь эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ердөө 7 тамирчин л барилдаж байгаа юм.

Манай бөх эхний тойрогтоо хийлсэн бөгөөд, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд Сербийн Милиса Николич болон Бразилын Наталиа Бригада нарын ялсантай нь барилдах юм. Ерөнхийдөө манай бөх финалд нутаг нэгт, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй тулах магадлал өндөр байна. Г.Отгонцэцэгийн хувьд Францийн Корчер Сепоратай барилдана. Хэрвээ ялбал хагас шигшээд Испани болон Францийн бөхчүүдийн ялсантай нь тулах юм. Энэ удаагийн Абу Дабигийн “Их дуулга”-ын барилдаануудыг Монгол Улсын шүүгч М.Бөхбат шүүхээр болсон билээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?