МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН САГСАН БӨМБӨГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016-10-28  

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж VI удаагийн Азийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний аварга МУ-ын Оюутан Залуучуудын шигшээ баг, Азийн элсний наадмын мөнгөн медальт сагсан бөмбөгийн баг тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Тулга : 2016 он гарсаар манай сагсан бөмбөгчид өсвөр үеэс авахуулан амжилт арвин байлаа. Олон Улсын 6 тэмцээнд оролцсоноос 5 тэмцээнээс нь медаль хүртлээ. Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 6-р сард Австри Улсад болсон United World Game-д U16 насны баг хүрэл медаль, 9-р сард Улаанбаатар хотноо болсон Азийн Оюутын VI аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 10-р сард Вьетнамд болсон Азийн элсний наадмаас мөнгөн медалийг тус тус хүртээд буйг дуулгасан юм.

Төрийн Тэргүүн Багийн спортынхон, сагсан бөмбөгчидийн гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлэн, Монгол Улсад багийн спорт хөгжихгүй гэдэгтэй би санал огт нийлдэггүй, Монгол хүн онцгой генитэй тул Монгол Улсад багийн спорт хөгжих бүрэн боломжтой гэж үздэгээ онцлов.

Багийн спорт, сагсан бөмбөг амжилтын нууц юундаа байна, цаашид хийх шаардлагатай зүйлс юу байгаа талаар МҮСБХ-ны ЕНБД С.Тулгаас асуухад : Бид 12 жил идэвхтэй ажиллахдаа Улсаас нэг ч төгрөгний дэмжлэггүй өөрсдийн менежментээр бие даан ажилласаар ирсэн, улсад 40 гаруй сая төгрөгний татвар төлсөн байдаг. 26 жилийн өмнө Монгол Улс социализмаас капитализм руу системийн өөрчлөлтийг хийсэн боловч спортын салбар социализмийн системээрээ байна. Азийн наадамд БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай багийг 20 гаруй онооны зөрүүтэй хожиж байсан бол өнгөрөгч 9-р сард манай Залуучуудын шигшээ баг БНАСАУ-ын шигшээ багийг хождог болсон байна. Биеийн спортын тухай хуулийн зарим зүйл заалтуудыг өөрчлөн, дэлхий жишигтэй нийцүүлбэл спортууд төрөөс хамааралгүй биеэ даан хөгжих боломж дүүрэн байгаа гэж үздэг. Холбогдох хуулиудад санал хүргүүлэх хүсэлтэй байна. НБА-д тоглож байснаас авахуулаад 45 гаруй легионер тамирчид Монгол Улсад ирж тоглосон. Багийн эзэд, дэмжигч спонсор байгууллагууд гээд олон хүний хүч туслалцаагаар менежмент зөв явагдаж байгаа учир эдгээр амжилтуудыг гарч байгаа.

1. Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэр 21 аймаг, 331 суманд өсвөрийн хүүхдээс авахуулан хамарсан төсөл хэрэгжүүлэх

2. Үндэсний шигшээ багтай болох хүсэлтэй байгаагаа Төрийн Тэргүүнд уламжиллаа. 

Эцэст нь Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж : Цаашид Үндэсний шигшээ баг байгуулах, хүүхэд залуусыг хамарсан өргөн хэмжээний тэмцээн, төслийг дэмжин ажиллана. Холбогдох хуулиадад оруулах өөрчлөлт, саналаа хүргүүлээрэй. Дэлхийн спортын менежментийн жишгийн дагуу майк, шорт худалдахаас авахуулан тэрхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Зах зээлийн худалдан авагчийн тоо гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа ч хэцүүгүй, бэрхгүй ажил гэж байхгүй. Монгол хүн багаараа ажиллаж чадахгүй гэдэгт итгэдэггүй, үүний гэрч болж сагсан бөмбөгчдийн амжилт чухал гэрч болж байгаад баяртай байна хэмээв. 

Сагсан бөмбөгчид Азийн VI удаагийн аварга шалгаруулах тэмцээний аваргын тоглолтын “Шийтний тор”-ыг МСБХ-ны Ерөнхийлөгч МУГД Ц. Цэвэрбал, Азийн аваргын төлөөх бүх тамирчид гарын үсэг зурсан тоглолтын бөмбөгөө Оюутан Залуучуудын шигшээ багийн ахлагч Б. Дархантөгс, Монгол Төрийн 4 дэх Тэргүүнд Оюутан Залуучуудын шигшээ багийн 4 дугаартай өмсгөлийг МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Тулга нар тус тус дурсгал болгон гардуулан өгч Төрийн Хүндэтгэлийн танхимд дурсгалын зураг татуулан уулзалт өндөрлөлөө.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?