МАРК СЭЛБУ 10:01 ДИН ЖИНХУЙ

2016-11-01  

Сноокер бильярдын дэлхийн чансаагаараа 1,2-д эрэмблэгдэх Сэлбу, Дин нарын аваргын төлөөх тоглолт 10:01 харьцаагаар өндөрлөнө гэж хэн ч төсөөлөөгүй.

Үүний өмнө, Шанхайд, хоёрхон сарын өмнө "Шанхай мастерс-2016" тэмцээний финалд энэ хоёр учраа таарсан. Тэгэхэд, 10:6 харьцаагаар Дин Жинхуй Сэлбу-г буулгаж, нүдэндээ нулимс дүүрэн баяраа тэмдэглэж байсан. Тэгвэл урд хөршид болсон, дэлхийн томчууд оролцсон "World international snooker championship-2016"-ийн финалд Сэлбу, Дин нар өрсөлдөгчдөө буулгасаар учирсан.

Энэ удаа, 2015 оны дэлхийн аварга Марк Сэлбу өрсөлдөгч Дин Жинхуйд өчүүхэн ч боломж олголгүй давамгайлав. Тэр маш итгэлтэй, няхуур тоглосоор аваргаллаа. Сэлбу 125000 фунт, Дин 65000 фунт стерлингээр шагнуулав. Уг тэмцээнд оролцсон хятадын залуу сноокерчид удахгүй цахиур хагална гэдгээ илэрхийлсэн тоглолт үзүүллээ.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?