МАНЧЕСТЕР СИТИ 3:1-ЭЭР АЛДАРТ БАРСА-Г БУТ НИРГЭЛЭЭ

2016-11-02  

Манчестер сити & Барселон. Энэ бол өнгөрсөн шөнийн хамгийн хүлээлттэй тоглолт байлаа. Барса-гийн дасгалжуулагч Энрике, -Бидэнд хожил л хэрэгтэй. Группээ итгэлтэй тэргүүлэх. Тэгэхээр бид хожлын төлөө л Английг зорьж ирсэн гэж хэлсэн.

Харин Гвардиолла, -Тэд хожлыг л хүлээж буй. Харин бидний хувьд тэнцэж, нэг оноо салгах нь чухал гэж тоглолтын өмнөх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тоглолт ч, эзэн баг болох Манчестер Сити-гийн довтолгоогоор эхэлсэн боловч, Барса-гийн хариу довтолгоонд өртөж, Неймарын дамжуулалтаар нөгөө л Месси гоолдож, английн хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан. Гэвч үүний дараа тоглолтын ерөнхий өнгө төрх өөрчлөгдсөнгүй. Гвардиоллагийн хөвгүүд зүгээр бууж өгөхөөр гарч ирээгүй гэдгээ баталлаа. Тэд эхний үеийн дундуур хариу гоол оруулж, хоёр дахь үед дахин 2 гоол оруулснаар Барса-г нутагтаа бут ниргэлээ. Гвардиолла гэдэг хүн хэн бэ? гэдгээ англичуудад харууллаа хэмээн Английн хамгийн том таблойд сонин болох" Sun"-д бичжээ.

Шилдэг дасгалжуулагч удирдана гэдэг бол шилдэг багийг бий болгох суурь ч гэж дурдахаа английн сэтгүүлчид бичихээ мартсангүй. Гвардиоллагийн хөвгүүд зүгээр ч нэг Английн премьер лигийг тэргүүлж эхлээгүй гэдгээ баталлаа.

 

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?