3 ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-11-03  

ОХУ-ын нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх оросын чөлөөт бөхийн "Ерофей Хабаров" уламжлалт тэмцээнд манай улсаас 5 бөх оролцсон билээ.

Тэмцээнд оролцсон тамирчдаас Занданбудын Занабазар, Бүүвээйбаатарын Хатантуул Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль, Сармандахын Билгүүн, Доржцэгмэдийн Алтангэрэл нар мөнгөн медаль хүртжээ. Д.Алтангэрэл 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ. Армян, Казахстан, Монгол, Тажик, Узбек, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх зодоглосон тус тэмцээнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр оролцсон байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?