ПЕП ГВАРДИОЛЛА : ОДОО НЭГ ХОЖИЛ АВБАЛ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ 16 -Д ҮЛДЭНЭ

2016-11-06  

Дэлхийн хамгийн хүчирхэг багийг Манчестер Сити 3:1-ээр буулгаж авлаа. Би маш их аз жаргалтай байна. Бид өмнө нь тэдний талбайд 4:0-ээр хожигдсон. 4:0 гэдэг бол 4:0 шүү дээ. Бид сурч, сургамж авч байна. Энэ тоглолтод бид бэлдсэн. Амжилт олж ч болно, үгүй ч байж болох. Яагаад гэвэл, хөлбөмбөг бол хөлбөмбөг. Тэгээд ч бидний бодлоор, санаснаар тэр бүр болохгүй, яагаад гэвэл түүнийг хөлбөмбөгчид хэрэгжүүлдэг.

Нөгөө талаас Барселона бол дэлхийн хамгийн хүчирхэг баг, хамгийн шилдэг тоглогчид тэнд бий. Неймар, Саурез, Месси гурвалын довтолгоог аль ч баг тогтоож барих хэцүү. Дээр нь хамгаалалт маш сайтай. Гэхдээ 10:11 тоглож байснаас 11:11 гэсэн харьцаагаар тоглоход учир бий. Бид төлөвлөгөө боловсруулсан. Прессинг нэмсэн. Сөрөг довтолгооны тактикыг боловсруулсан. Бөмбөгтэй ажиллах чадвараа дээшлүүлсэн. 20-25 жилийн турш бий болгосон шилдэг тоглолттой Барселонаг хожиход амаргүйг ойлгож байсан. Гэхдээ оноо дутуу бидний хувьд, энэ тоглолт бол эцсийн тоглолт л байсан. Бидэнд 3 оноо, үгүй юмаа гэхэд 1 оноо ч гэсэн амин чухал хэрэгтэй байсан. Бид эцсийн тулаанд орсон. Энэ бол бидний ялгарах тэмүүлэл байсан. Эхний гоол алдсаны дараа манай баг бүр сэргэсэн. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд бид оноог тэнцүүлж чадсан. Хоёрдугаар үе бол биднийх байсан. Одоо бидэнд нэг л хожил хэрэгтэй. Тэгвэл бид шигшээ 16-д үлдэж, ирэх оны 2-р сараас Аваргуудын лигийн хасагдах хэсэгт тоглолтоо үргэлжлүүлэх болно. Барсатай нэг зонад таарсан учир, дараа дараагийн даваанд бид мөргөлдөхгүй сайн талтай гэж Гвардиолла хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. Энэ хожил бол маш чухал 3 оноог авчирсан. Нөгөө талаас бид хожиж чадлаа гэх итгэлийг тоглогчдод өгсөн. Тэгэхээр дараа нь бас хожихыг шаардана. Манчестер Ситигийн хувьд тоглолтоо сайжруулахад анхаарах ёстой. Ингэж дэлхийн хамгийн өндөр цалинтай, шилдэг дасгалжуулагч Гвардиолла хэллээ.

 

 

С.ОД-ЭРДЭНЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?