ӨСВӨРИЙН САГСАН БӨМБӨГИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ

2016-11-07  

Нэрт сагсчин Л.Аюурзанын нэрэмжит 2016 оны Өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг уг тэмцээнд эрэгтэй 32, эмэгтэй 8 багийн нийт 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж байна. “Өнөөдөр 08:00 цагаас Спортын төв ордон болон Баянгол дүүрэг 22-р сургуулийн зааланд эхэлж байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жил U16 насны өсвөрийн УАШТ-нд хамрах хүрээ их, тамирчдын бэлтгэл өндөр байна” хэмээн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэж байна. Өнгөрсөн жилийн хувьд эрэгтэй 32 баг өрсөлдөж байжээ. Мөн Монгол улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг уг тэмцээнээс бүрдүүлж байсан юм.

Энэ жилийн хувьд U16 насны өсвөрийн УАШТ-нд хөдөө орон нутгаас Төв, Дундговь, Сэлэнгэ, Багануур, Завхан, Эрдэнэт, Дорнод, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Дархан, Баянхонгор аймгуудын шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирээд байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жавхаа:Тоглолтуудыг хаанаас үзэх үү 2016-11-07
CONTROL.MN:Баянгол дүүрэг 22-р сургуулийн зааланд болж байгаа тэндээс үзээрэй. 2016-11-07
Анхаа:Ямар сувгаар гарж бган бол 2016-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?