ЖУДАГГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАВАЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСНА

2016-11-08  

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаар үндэсний бөхийн зарим заалт, дүрмийг хэлэлцлээ. Энэ үеэр үндэсний бөхийн зарим дүрмийг хэрэгжүүлэхэд илүү ойлгомжтой болгохын тулд долдугаар зүйлийн 7.3-ын “Г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор шинэ журам баталжээ.

7.3.Г-д заасан “Олон нийтийн өмнө жудаггүй зан, үйлдэл гаргах” гэдэгт дараах зүйлийг хамааруулна. Үүнд : 

1. Заал танхим, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах

2. Барилдааны нээлтэд үзэгчид, бөхчүүдээ үл хүндэтгэн жагсахгүй байх

3. Цолтой бөхчүүд хүндэтгэлийн суудалд суухгүй байх

4. Өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг (ална хядна, хохь чинь г.м) хэлэх буюу тийм үйлдэл (гараа далайх, салаавч үзүүлэх г.м) гаргах

5. Бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх

6. Барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх

7. Өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх

8. Барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх

9. Шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах (амрах, цай, ус, ундаа уух г.м)

Дээрх зөрчлийг гаргасан бөхчүүдэд хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн барилдаанаас хасах, ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сарын хугацаагаар хасах аж.

 

 

 Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
demjigch:zuvhun naadam hurtel buyu ter jildee gevel zohiltoi teguul huuli bolno suuliin ued barildaan yum uu zodoon yumuu medhee bailaa 2016-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?