МУ-ЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА “АЛТАН БҮСИЙН” ЭЗЭН БОЛЖЭЭ

2016-11-08  

“Үзэмчин” цомын нэрэмжит гурав дахь удаагийн олон улсын Монгол бөхийн барилдаан 11 дүгээр сарын 5-нд Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай сууринд болж өнгөрлөө. 

Уг барилдаанд Монгол Улс, Өвөрмонголын нийт 256 хүчит бөх зодоглосон. Үзүүр түрүүнд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, Өвөр Монголын Шилийн гол аймгийн, аймгийн арслан Батжаргал нар барилдаж Монгол Улсын улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ.

Барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдлаа. 2014 онд болж байсан “Алтан бүс”-ийн төлөөх анхдугаар олон улсын тэмцээнд Монгол Улсын Аварга Ч.Санжаадамба (заан байхдаа) түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэж байсан удаатай. Харин өнгөрсөн жил болсон тэмцээнд П.Бүрэнтөгс түрүүлж “Алтан бүс”-ийн эзэн болж байсан бол Өвөр Монголын аварга н.Баярбаатар үзүүрлэж байсан юм. 

Дашрамд дуулгахад Р.Пүрэвдагва арслан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийг давж, түрүүлсэн билээ.

 

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?