МОНГОЛ ЗАЛУУ ЯПОНЫ ОЮУТНЫ АВАРГА БОЛЖЭЭ

2016-11-08  

Нихон Дайгаку их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан, 22 настай Монголын сүмоч Б.Төрболд Японы сумогийн оюутны аварга болжээ.

183 кг жинтэй, 187 см өндөртэй Б.Төрболд ирэх жилээс мэргэжлийн сүмод хүч үзэх боломжтой болно. Б.Төрболд 2014, 2016 онд сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан туршлагатай бөгөөд. “Оюутны сүмогийн ёкозүна” цолтой юм.

Тэрээр 2010 онд Японд Ичиножёо, Тэрүнофүжи нарын хамт очсон бөгөөд “Тоттори Дохёкү” сургуулийг төгссөн. Тэрээр ирэх сард Японы сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэн барилдах юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?