ХҮҮХДИЙГ ХҮЧТЭЙ СЭГСЭРВЭЛ ХАРААГҮЙ БОЛОХ АЮУЛТАЙ

2016-11-09  

Эмч нар сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа.

Уг өвчин нь хүүхдийг хурдан унтуулахын тул сэгсэрч бүүвэйлэх мөн уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь хүүхдээ хүчтэй сэгсэрснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ. Бага насны, ялангуяа 5-аас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ.

Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавлын ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг.

Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг. Эцэг эхчүүд болон асрагчид нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс, Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас, Өөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс түгшээснээс хүүхдээ сэгсчдэг байна. Ингэж толгойг нь сэгсрэгдсэнээс болж дараах хүндрэл, өвчлөлүүд гарах өндөр эрсдэлтэй.

• Тархинд цус харвах

• Нүдний торлог бүрхэвчид цус харвах

• Нугасны гэмтэл/ саажилт

• Татаж унадаг болох

• Сохрох

• Ясны бэртэл

• Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох.

Иймээс та өдөр бүх ядарч, хүүхэд тань уйлахад төвөгтэй байсан ч хүүхдээ дуугүй болгохын тулд бүү сэгсрээрэй. Мөн та өдөр тутамдаа дараах зүйлсийг анхаарч байгаарай.

• Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох 

• Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай

• 5-с доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй

• Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж бай.

Хүүхэд тань уйлаад байвал. Угж, хөхийг нь хөхүүл, дуу дуулж өг, өөдөөс нь хараад тогло, хэрэв та уйдаад уцаарлах гээд байвал өөр хэн нэгнээр хүүхдээ түр харуулж болно шүү дээ. Насан туршдаа харамсахгүйн тулд хүүхдээ сайн халамжлах хэрэгтэй. Мөн хүүхдийг чинь асарч хардаг хүнд хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул!

 

 

Эх сурвалж : ЭХЭМТөв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?