АНХНЫ МЕДАЛИЙН БОЛЗЛЫГ Т.ЭНХЖИН ХАНГАЛАА

2016-11-09  

"Memoriad-2016" оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр"-ийн дүн гарсан байна. Уг тэмцээнд хоёр оролдлогын хамгийн сайн хийсэн үзүүлэлтээр байр эзлүүлдэг бөгөөд ОУ-ын Мастер Т.Энхжин нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэж, хүрэл медалийн болзлыг хангасан байна.

Ингэснээр тэрээр монголын тамирчдын анхны медалийг авчирлаа. Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication" буюу найман оронтой хоёр тооны үржвэрийг олох тэмцээнд Д.Биндэръяа нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ.

Мөн энэ төрөлд бага насны тамирчид оролцсон бөгөөд Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор 5 дугаар байрт, Б.Энхлүүн 8-р байрт оржээ. Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?