НЬЮ-ЙОРКИЙН МАРАФОНД МОНГОЛ ТАМИРЧИН III БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2016-11-10  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо.

Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цагт туулж ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм. Б.Батзоригийн хувьд энэ удаад өөрийн амжилтаа 50 минутаар ахиулсан байна. “Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж–Улаанбаатар” марафоныг Монголдоо зохион байгуулж, 2015 ба 2016 онд 7000 орчим хүнийг гүйлтэнд хамруулж, 20.000 гаруй хүн ирж дэмжсэн байдаг байна. Ахиллисийн тамирчид маань өнөөдөр буюу 2016 оны 11-р сарын 10-нд эх орондоо ирнэ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?