“AFC SOLIDARITY 2016” ТЭМЦЭЭН ӨЧИГДӨР ӨНДӨРЛӨВ

2016-11-10  

Тэмцээний “В хэсэг”-т Макао, Шри Ланк, Лаос гэсэн улсуудтай багтсан “Хөх чононууд” эхний тоглолтоо Макаотай хийж, илүү тоглолтыг үзүүлсэн боловч харамсалтайгаар эерэг үр дүн авч чадалгүй 2:1-ээр хожигдсон.

Үүний дараа Лаос 3:0-ээр хожигдож, залуу бүрэлдэхүүнтэй шигшээ баг маань өчигдөр тэмцээнээ дуусгалаа. “Гэхдээ шигшээ багийн амжилтыг зөвхөн нэг тэмцээнээс дүгнэнэ гэдэг боломжгүй зүйл. Энэ онд “Хөх чононууд” Ази тивийн албан ёсны зургаан тоглолтод хийхэд 2 хожил, 1 тэнцээ, 3 хожигдол гэсэн чамлахааргүй амжилт үзүүллээ” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ.

Шигшээ багийн амжилтад цаг хугацаа шаардлагатай учраас МХБХ тамирчдын ур чадварыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Түүнээс гадна шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилтийг чухалчлан үзсэний үндсэн дээр “AFC Solidarity cup 2016” тэмцээний өмнө урд хөршид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. “Цаашид ч энэ мэтээр шигшээ багийн бэлтгэлийг өндөр түвшинд хийлгүүлж, амжилт ахиулах тал дээр анхаарч нас, насны шигшээ багийг үе шатлалтай хөгжүүлэх болно. 

Энэ удаагийн “AFC Solidarity cup” тэмцээнд оролцсон шигшээ баг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй байсан” гэж багийн ахлагч Д.Төрбат хэллээ. Дундаж нас ердөө 22,8 гэдэг бол аль ч улсын үндэсний шигшээ багт байхгүй тоо. Яг энэ багт багтсан шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж, ирэх оны долдугаар сард зохиогдох 23 хүртэлх насны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. “Өнөөдрийн ялагдал бус ирээдүйн ялалтаа харж, зорьсон зорилго, эхэлсэн ажилдаа эзэн болохыг Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багийн тамирчдаас хүсье. Ирэх оноос та бидний ажлын үр дүн бага багаар ахиж, амжилтын үзүүрээс атгах болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбоо өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

 

 

 Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хайраа:юу вэ дуусцымуу 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?