А.ГАНБААТАР : БИДЭНД ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

2016-11-10  

Малайзид болсон Азийн Challenge цомын аваргын төлөөх группийн тоглолтод Монголын шинэ залуу тоглогчдоос бүрдсэн баг Лаосын багт 3:0 харьцаагаар хожигдлоо. Монголчууд өмнөх тоглолтдоо, Шри ланкийн багийг 2:0-ээр буулгаж, Макаод 2:1 харьцаагаар хожигдоод байсан билээ.

Уг нь, манайхаас зиндаагаар хамаагүй өндөр Лаосын багийг хожсон бол хэсгээсээ 2-оор шалгарах боломжтой байлаа.

Монголын шигшээ багийг саяхан шинээр бүрдүүлсэн. Залуу тамирчид маань туршлага суух хараахан болоогүй байна. Нийт тоглолтоо дүгнэхэд, бидэнд боломж байна. Өөрөөсөө чансаа илүү багуудтай нэг хэсэгт орсон ч, эхний хожлоо байгуулсан. Шалгарч чадаагүй ч, хэсэгтээ 3-р байрт шалгарлаа. Илүү амжилт гаргах боломж байсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан, амжилт гаргахын тулд цаг хугацаа хэрэгтэй байна гэж МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хэллээ.

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?