НУРУУНЫ ӨВДӨЛТ

2016-11-11  

Нурууны өвдөлт хөдөлгөөнийг хязгаарласан хүчтэй хатгаж өвдөж хүний уур уцаарыг үүсгэсэн мөд намдахгүй байдгаар онцлог. Хүйтний улиралд нурууны өвчлөл ихэсдэг.

Нуруу нугаламын бүтэц нь : хүзүүний, цээжний, бүсэлхийн, олон уулзах ахар сүүлний гэсэн бүтэцтэй.

Хүзүүний нугаламын өөрчлөлт мэдрэлийн дарагдал хүчтэй өвдөж, мөрнөөс эхлээд гар сарвууны жирэлзэх, мэдээгүй болох мөр, тохой, сарвууны үеийн хөдөлгөөн хязгаарлагдана.

Хэнхэрцэг цээжний нугаламууд хүүхдэд голдуу буруу суулт, ажлын байдлаас, дотор эрхтний болон халдварт өвчин улмаас  мурийлт үүсдэг. Голдуу сүрьеэ өвчний уршгаар архагшсан  өвдөлт өдөөдөг.

Бүсэлхий нурууны нугаламуудын жийргэвч мөгөөрс өөрчлөгдөх, эвэрхий үүсэх, мэдрэлийн хавчигдлаас хурц өвдөлт үүсгэдэг. Түнхний үе цавь уруу дамжиж өвдөхөөс гадна хөлийн хуруу шилбэний арьсанд мэдээгүйжих шинжүүд илэрдэгээр онцлог.

Нуруу нугаламын өвдөлтөнд Монголын уламжлалт эмчилгээ, эмийн эмчилгээ хийж өвчнийг намдаасны дараа дасгал хөдөлгөөнийг хийлгэдэг.

Нуруу нугаламын ихээхэн өөрчлөлттэй бол мэс заслын аргаар эмчилгээг хийлгэнэ.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?