“ГОЛДЕН ГРАН-ПРИ” ТЭМЦЭЭНД МАНАЙ 11 БӨХ УРИГДЖЭЭ

2016-11-12  

Энэ оны арван нэгдүгээр сарын 24-26-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.

X дахь удаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 7, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 11 бөх уригджээ, тухайлбал эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд С.Батболд, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 70 кг-ын жинд Б.Батзориг, 86-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд Н.Золбоо, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд Э.Гантуяа, 60 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд З.Болортунгалаг нар уригдсан байна. Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.

Тус тэмцээний шагналын сан энэ жил өмнөх жилүүдийнхээс хоёр дахин багасжээ. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.

24-ний өдөр эрэгтэй чөлөөт бөх, 25-ны өдөр сонгомол барилдаан, 26-ны өдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болно.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?