М.МАМИАШВИЛИ ОСБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОГДЖЭЭ

2016-11-13  

Оросын спортын бөхийн холбооны тайлан-сонгуулийн хурал Оросын олимпийн хорооны байранд болж 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцож өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг сайшаажээ. Хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубын тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.

Хурлаар олимпийн аварга, 1997 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ.

М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа талархлаа илэрхийлж үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм.” гэжээ.

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?