ОЗЕКИ ГОЭЙДОД АНХ УДАА ЁКУЗАНА ЦОЛ АМЛАЛАА

2016-11-13  

Өнгөрсөн сард гялалзсан амжилт үзүүлж, бүх учраагаа ялж 15-0 гэсэн үзүүлэлттэй түрүүлсэн Гойдог түрүүлбэл ёкузана цол олгоно хэмээн Сумо бөхийн шүүгчдийн зөвлөл шийдсэн байна.

5 болон 7-р сард 50%-ийн амжилтаа үзүүлж чадаагүй учир, 9-р сард тааруу барилдбал озеки цолоо хураалгах сануулга авсан, Гоэйдо хачирхалтай сайн барилдсан. Тэр зүгээр ч нэг сайн барилдаагүй, 15 давж түрүүлэн, анх удаа цом өргөсөн. Тэр, цолоо хураалгах сануулга авч барилдаад, түрүүлсэн анхны сумоч боллоо. "Бэлтгэл ханасан. Өмнөх башёд барилдаж байсан хэмжээндээ байгаа. Гэхдээ энэ бол дахиад түрүүлнэ гэсэн үг биш" гэж Гойдо онцоллоо.

Кюшю башёгийн эхний өдөр маэгешира Точиазантай таарна. Бэлтгэл хангах үеэрээ Харумофужитэй хамтарсан бэлтгэл хийж 10:4 харьцаагаар давамгайлсан байна. "Түүний бэлтгэл сайн байгаа. Жин нэмсэн. Маш хүчтэй байна лээ" гэж хамтарсан бэлтгэл хийсэн Харумофужи онцоллоо. "Би байдгаараа хичээх болно" гэж Гоэйдо хэллээ. Хэрвээ тэр амжилт үзүүлж чадвал, Ваканохана аваргаас хойш төрөх анхны ёкузана болох нь ээ.

Энэ удаа түүний эсрэг Монголын 3 их аварга хөндөлсөнө. Их аварга Хакухогийн баруун хөлийн эрхий хуруу, зүүн хөлний өвдөгний гэмтэл нь эдгэсэн. Хакухо, - "Гойдотой 11 юм уу, 12 дахь өдөр учраа таарах нь. Тэр үед л сайн барилдаан үзүүлнэ дээ" гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Харумофужи ханиад хүрсэн тул бэлтгэл сул, Какурю аваргын бэлтгэл тааруухан, нутаг нэгт Кисеносато озекийн мөрний гэмтэл бүрэн илааршаагүй зэрэг нь, Гоэйдо озекид түрүүлэх шанс олгож байна гэж мэргэжилтнүүд тодотгож эхэллээ.

 

 

Ш.ТӨМӨРБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?