ДЭЛХИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТОГЛОЛТ ХАЙНЦАВ

2016-11-14  

New York хотод дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Хамгийн залуу хоёр шатарчин, нэг нь аваргаа хамгаалахаар, нөгөө нь аварга болохын төлөө эхний өрөг тавьж, хайнцлаа. Хоёулаа 1990 онд төрсөн. Гэхдээ дэлхийн шатрын аварга Норвегийн иргэн Магнус Карлсон өөрийн өрсөлдөгч, Оросын Сергей Карязиннаас 10 сараар дүү юм.

Та хоёрын хэн нь илүү вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад, Карлсон, - Даруухан бус юм даа, би шүү дээ гэж итгэлтэйгээр хариулсан.

Өрсөлдөгчөө хэрхэн үнэлж байна вэ? гэсэн асуултад, -Сайн шатарчин. Нягт хамгаалалттай. Ямар ч хүнд байдлаас гарах чадвартай. Гэхдээ би түүнийг дөнгөнө өө гэж нэмж хэлэхээ мартсангүй, Карлсон.

Эхний өрөг тэнцэж, оноогоо хуваалцлаа. Нийтдээ 12 өрөг тоглоно. Оноо тэнцвэл өмнөх аварга нь аваргаа хамгаалж үлддэг журмыг өөрчилсөн учир тоглолт үргэлжилнэ. Тоглолтыг сунгаж, дахин түргэн нүүдлийн 4 өрөг тоглоно. Хэн нэг нь давамгайлж чадахгүй бол 5 минутын блиц 2 өрөг нэмэгдэнэ. Түүгээр шийдэхгүй бол алтан хожил буюу, хэн хожтол нь тоглолтыг үргэлжлүүлэх журамтай. 1 сая еврогийн шагналтай.

Тэмцээнийг зохион байгуулах эрхийг Агон хэмээх арилжааны компани авсан. Харин Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгч Кирсан Үлэмжиновыг тус тэмцээний арга хэмжээнд оролцуулахыг хориглосон. Түүнд АНУ-ын хилийг давах хорио тавьсан учир, хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь, бас нэгэн маргаан дэгдээж байна. Тоглолтын эхний өрөг хэрхэн өндөрлөснийг сонирхуулья.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?