С.ГАЛБАДРАХ : АНХ УДАА СОНИРХОГЧДЫН ЛИГИЙГ ЗОХИОЖ БАЙНА

2016-11-14  

Монголын ширээний теннисний холбоо Лигийн тэмцээнийг 3 түвшинд зохиож эхэллээ.

ДЭЭД лиг буюу мастер, өндөр зэрэглэлийн тэмцээнийг нийтдээ 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан туршлага дээрээ суурилан дунд зэрэглэлийн тамирчдын дунд ХӨГЖЛИЙН лигийг болгосон бол, энэ жилээс СОНИРХОГЧДЫН лигийг эхлүүллээ.

Лигийн тэмцээнийг шатлан, ур чадвар ойролцоо тамирчдын дунд зохиох нь тэмцээний илүү өрсөлдөөнтөй, сонирхолтой болгодог. Түүнээс гадна, тамирчдын бэлтгэлийг хангах, байнгын формтой байхад нөлөөлдөг ач холбогдолтой гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тодотголоо.

Сонирхогчдын лигийн тоглолт, гурван тойрог үргэлжилсний эцэст, эхний 32 тамирчин хасагдах шатны тоглолтод шалгаран үлдсэн байна. Үүний дараа Хөгжлийн лиг, түүний дараа Дээд лиг эхэлнэ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
фен нь:Галаа хүү энэ ногоон цамцаа бараг 20 иод жил тун гамтай элээж байгаа сайн хүү шүү 2016-11-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?