Б.ТҮВДЭНДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААНД ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ЗОДОГЛОНО

2016-11-15  

Үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг Булган аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж зэрэг улс аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглохоор болжээ.

Энэ жил их аваргын мэндэлсний 100 жилийн ойд зориулж, төрсөн нутагт нь дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлж, өсвөрийн бөхчүүдийн барилдаан зохион байгуулах болсноо нутгийн зөвлөл дуулгалаа. Энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнөө 256 бөхийн барилдаан болох бөгөөд “Эргэл хайрханы домогт хүчтэн” дууг дүрсжүүлэн, аваргын амьдралыг харуулсан түүхэн баримтат кино, ном бүтээхээр болсон байна.

Сонирхуулахад Б.Түвдэндорж 1939 оны Улсын их баяр наадамд анх барилдсан жилээ 512 бөхөөс "урт гарт" гэж алдаршсан алдарт Маамын Лхагва арсланг өвдөг шороодуулан түрүүлж шууд улсын арслан цол хүртсэн түүхтэй. Улсын баяр наадамд долоо түрүүлж, хоёр үзүүрлэсэн домогт аваргын шавь нараас үндэсний бөхийн аварга хоёр, олимп, дэлхийн мөнгө хүрэл медальт 10 гаруй тамирчин төрөн гарсан тухай түүний охин Т.Отгон чулуун дурсан ярьсан байна. 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?