ДАВААЖАРГАЛ ИХ АВАРГЫН ДОМОГТ РЕКОРД ҮРГЭЛЖИЛСЭЭР...

2016-11-16  

Кюшю башёгийн З дахь өдрийн барилдаанд бразилийн үлэмж биетнийг урдуураа гүйлгэн татаж 1000 дахь даваагаа авснаар Даваажаргал Японы сумогийн түүхэн дэх хамгийн олон даваатай 3 хүнээр бичигдэж эхэллээ. 1045 даваатай их аварга Чёнофужи, 1047 даваатай озеки Каойя нарын шилэн дээр дээр тэр ирлээ.

- Би 1000 дахь ялалтаа их хүлээсэн. Намар хийчихье гэж хичээсэн ч бэртэл гэмтлийн улмаас чадаагүй. Харин Кюшю башёгийн үеэр хийж чадсандаа баяртай байна гэж японы хэвлэлд ярилцлага өглөө. Та ялалтынхаа давааг цаашид хэдэд хүргэх вэ? гэсэн асуултад,

- Би 1001 дэх ялалтаа бодож байна гэж их аварга Даваажаргал Япон орныг, сумогийн ертөнцийг шуугиулсан ялалтынхаа дараа NHK телевизийн сэтгүүлчийн асуултад даруухнаар хариуллаа. Тэр Японы сумогийн түүхэнд хамгийн олон удаа эзэн хааны цомыг өргөсөн. 37 түрүүг авсан, 31 настай Даваажаргалын хувьд ялалтын буухиа зогсох болоогүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тиймээс 47 даваа гэдэг бол, дунджаар нэг башёд 12 давна гэж тооцоход, нийтдээ 4 башё л шаардагдах хугацаа. 2017 оны сүүлчээр, сумо бөхийн түүхэн дэх бүх цаг үеийн бүх дээд рекордийн эзэн болох нь ойлгомжтой боллоо гэдэгт сумо судлаачид, сонирхогчид санал нэгджээ. Их аваргын шуугиант ялалтын зэрэгцээ, Японы ард түмний итгэл найдвар болсон озеки Гойэдо 3 дахь дараалсан ялалтаа авлаа. Тэрбээр их аварга Хакухо, Какурю нарын хамт тэмцээнийг хошуулагчдын эгнээнд явж байна.

 

 

Орчуулсан : Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
санаа:үнэхээр мундаг шүүү манай ах 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?