ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОГЧ ШАТАРЧДЫН ТАЛААР Г.КАСПАРОВ ЮУ ХЭЛЭВ?

2016-11-16  

Шатрын дэлхийн домогт аварга, шатрын ертөнцөд 15 жил ноёрхлоо тогтоосон Гарри Каспаров хэлэхдээ,

- Энэ хоёр дэндүү болгоомжилж, бие биенээ анасан отсон байр байдалтай тоглолт хийж байна. Тиймээс ч, эхний гурван өрөгтөө эвийн гэрээ байгуулчихлаа. Хэн хэнд ч, эрсдэл хийх, довтлох эрмэлзлэл одоохондоо алга.

Ингэж тэр тоглолтыг дүгнэсэн бол, - Сергей Карякин бол сайн шатарчин, харин Магнус бол онцгой тоглогч гэж тэднийг өөр хооронд нь ялгалаа. Норвегийн шатарчин Магнус бол 22 насандаа, 2013 онд анх дэлхийн аварга болсон. 2014, 2015 он бол түүнийх байсан. Тэр бүх үзүүлэлтээрээ, бусдаас илүү учир Г.Каспаров түүнийг өндөр үнэллээ. Хэрвээ тоглолт хайнцаж, нэмэлт тоглолт хийхэд хүрвэл, Магнус илүү тоглох болно гэж шатрын ертөнц үзэж байгаа аж. Магнус, Карякин нар өмнө нь нийт 17 өрөг тавьснаас, Магнус 4 хожиж, 1 хожигдож, бусдад нь тэнцсэн байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tuuu:ug ni ih zov 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?