ХАМАР ДАЙВАР ХӨНДИЙН АРХАГ ҮРЭВСЭЛ

2016-02-03  

 Энэ өвчний талаар ойлгохын тулд хамар болон дайвар хөндийн талаар товч ойлголт өгье. Бидний хамар нь нүүрний төв хэсэгт байрлах пирамид хэлбэртэй, амьсгалын замын хамгийн эхний эрхтэн юм. Хамар нь амьсгалах, үнэрлэх, дуу авиа үүсгэх гол үүрэгтэй бөгөөд гаднаас орж буй агаарыг бүлээсгэж, чийглэж, цэвэрлэдэг. Хамар нь гавлын хөндийд хамрыг тойрон байрлах агаараар дүүрсэн 3 хос,1 хос бус хамар дайврын хөндийнүүдтэй байнгын харилцаатай  оршдог эрхтэн. 

Үүнд :

1.  Зажуурын хөндий

2.  Духны хөндий

3. Суурийн хөндий

4. Элхэгийн хөндий

Хамар дайврын архаг үрэвсэл гэдэг нь 12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн хамрын дайвар хөндийн нянгын гаралтай үрэвслийг хэлнэ. Энэ өвчин нь хүн амын дунд тархалт ихтэй бөгөөд АНУ-д жилдээ 39 сая хүн энэ өвчнөөр эмчлүүлдэг гэсэн судалгаа байна. Бага насны хүүхдүүдэд амьсгалын замын өвчин, нармай болон тагнайн булчирхайн томролтын үед хамар дайврын үрэвсэл илүү тохиолдог. Хамар, хамар дайвар хөндийн үрэвслээр өвдөхөд дараах шалтгаанууд нөлөөлнө.

- Хамрын хөндийн цочмог үрэвслийг хожуу оношлуулж эмчлүүлэх

- Дархлаа сулрах

- Амьсгалын дээд замын вирусын халдвар

- Нүүрний гэмтэл

- Хамрын гэмтэл, хамрын таславч мурийх, таславч мултрах

- Харшил, Хамрын ур

-  Эмийн буруу хэрэглээ, эмийн гаралтай хамрын үрэвсэл

- Шүдний халдвар

- Хамрын хавдар ховор тохиолдолд

- Жирэмслэлт

- Тамхидалт

- Чихрийн шижин

- Төрөлхийн гажиг, мэс заслын үеийн гэмтэл

- Бусад эрсдэлт хүчин зүйл стресс г.м

Хамар дайврын үрэвсэл нь зөвхөн нэг хөндийг хамарсан, / нэг талын хөндийг хамарсан / бүх хөндийг хамарсан байж болох бөгөөд үүнээс хамааран өвчний хүнд хөнгөн зэрэг нь хамаарч байдаг. Өвчний гол шинж тэмдэг нь : Хамар байнга битүүрэх, хамраас өтгөн ногоон, шаргал ялгадас гарах, нүүр чинэрч өвдөх,  хавдах, халуурах, үнэрлэхүй алга болох, буурах, өөрчлөгдөхөөс гадна хоолны дуршил буурах, эрүү, шүд өвдөх, толгой өвдөх, хөдөлмөрийн чадвар буурах, ядрах, сульдах, хоолой өвдөх , ханиалгах /шөнийн цагаар/, идээ үнэртэх, амтагдах зэрэг шинж тэмдэг нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Танд дээрхи шинжүүдээс байгаа  бол мэргэжлийн эмч, өрхийн эмчдээ хандаж, эмчлүүлвэл сайнэмчлэгдэнэ.Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьсгалын замын хурц халдвараас сэргийлж, туссан тохиолдолд бүрэн эмчлүүлж, даарахгүй ядрахгүй байж, биеийн дархлааг хэвийн байлгах, хамрын дусаалгыг дураар хэрэглэхгүй байх, харшлаас сэргийлэх, шүдний өвчнийг хүндрэхээс сэргийлэх зэрэг нь  чухал ач холбогдолтой.

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНЧИМЭГ / АУ-НЫ МАГИСТР "ТӨГС СОНСГОЛОН" ЧИХ ХАМАР ХООЛОЙН  

                         ЭМНЭЛГИЙН ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР /

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхээ:Оюунчимэг эмчдээ маш их баярлаж явдаг даа. Таньдаа ажлын амжилт. 2017-10-04
Цц: 2020-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?