Г.ОТГОНЦЭЦЭГ КАЗАХСТАНЫ АВАРГА БОЛЛОО

2016-11-18  

Өчигдөр Казахстан улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэгвэл энэ удаагийн Казахстаны аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон Монголын жүдоч Г.Отгонцэцэг аваргаллаа. Өөрийн жиндээ хоёр дахь жилдээ дараалан түрүүлэн Казахстаны хошой аварга болж байгаа нь энэ юм.

Тэгвэл өчигдөр түүнд Казахстан улсын Спортын гавьяат тамирчин цол олголоо. Шагналыг тус улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Мурат гардуулсан байна. Г.Отгонцэцэг жүдо бөхийн төрөлд Казахстаны Гавьяат тамирчин цол хүртэж байгаа гурав дахь жүдоч ажээ. 

Г.Отгонцэцэг ирэх сарын 2-нд эхлэх Токиогийн “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?