Б.БУДАЕВИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ БӨХЧҮҮД 3 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2016-11-20  

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын дөрвөн удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХIҮ дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна.

Эхний өдөр  эрэгтэйчүүдийн 55 кг-д “Арслан” клубын бөх Занданбудын Занабазар, 60 кг-д Төмөр-Очирын Тулга, 74 кг-д Батсуурийн Отгонбаяр нар алтан медаль хүртсэн юм. Тэгвэл 74 кг-д Занданбудын Сумьяабазар мөнгө, 66 кг-д “Алдар” спорт хорооны бөх Ганхуягийн Ханбүргэд, 74 кг-д Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медаль авчээ. 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?