К.РОНАЛДО : ТИЙМ, БИ ИЖИЛ ХҮЙСТЭН, ГЭХДЭЭ МАШ БАЯН

2016-11-22  

Атлетико Мадрид багийн хагас хамгаалагчтай тоглолтын үеэр маргаж байхдаа, Роналдо ингэж хэлжээ. Тэр маш их уурссандаа тэгэж хэлсэн ч байх магадлалтай. Одоогоор гэрлээгүй, Оросын загвар өмсөгч Ирина Шейк нарын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй үерхэж байсан нь хэвлэлийнхний дуран хараанаас мултраагүй. Тэр сарын 2 сая еврогийн цалинтай, түүнээс өндөр авдаг хөлбөмбөгчин өнөөдөр дэлхийд байхгүй.

Түүнийг ижил хүйстэн гэдгийг батлах нотолгоо байхгүй. Тэр есдүгээр сард интернетээр явуулсан хамгийн алдартай эрчүүд санал асуулгад бусдаасаа тасархай түрүүлсэн. Гэхдээ, сайхан бүсгүйчүүдээс гадна, кикбоксчин Кахи Бари зэргийн эрчүүдтэй энгийн нэг найз нөхөрлөлийн харьцаатай байгаагүй гэж зарим нэгэн сайт тодотгосон байдаг. Нэр алдартай хүнийг хов жив сүүдэр мэт дагах ажээ. Уур хилэн нь бадарсан Роналдогийн баг Атлетиког 3:0-ээр бут ниргэсэн бөгөөд, 3 гоолын эзэн нь Роналдо байв. Тэгэхээр Роналдог уурлуулж болохгүй гэсэн сургамжийг тоглогчид давхар амсжээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?