МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБОО ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЭЛЖИТ ИХ ХУРЛАА ХИЙНЭ

2016-11-22  

Монголын одон бөмбөгчид их хурлаа хийхэд 3 хоног үлджээ. Энэ Пүрэв гарагт хийх их хуралд хот, хөдөөнөөс оролцох төлөөлөгчдийн нэрс гарчээ. МШТХ өнгөрсөн жил ерөнхийлөгч О.Чулуунбатыг алдсан. Монголын ширээний теннисний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан О.Чулуунбатын залгамжлагч хэн болох вэ? гэсэн асуултад, Их хурлын төлөөлөгчид хариулт өгнө.

Одоогоор тус холбооны ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүн асан Одончимэдийн хүү, Монгол Эрдэнэс компанийн тэргүүн дэд О.Одбаяр, Төмөр транс компанийн захирал, холбооны дэд ерөнхийлөгч Гантулга, Драгон төвийн захирал Баярт нарын зэрэг хэд хэдэн хүн нэр дэвших магадлалтай байна. Эдгээр нэр дэвшигчдээс Одбаяр, Гантулга нар нь теннис тоглодог, теннисний ертөнцөд ойр дотно байдаг хүмүүс бол, Баярт нь цоо шинэ хүн ажээ. Тэр бол теннисний хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих, дээр нь өмнөх ерөнхийлөгч О.Чулуунбаттай худ урагийн холбоотой хүн юм байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн зүгээс нэр дэвшигч гэж ойлгож болох нь.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?