ДЭЛХИЙН АВАРГААС МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД ХОЁР ХОЖИЛ АВЛАА

2016-11-22  

БНХАУ-ын Шиамен хотод сагсан бөмбөгийн оюутны 3х3 ДАШТ өчигдөр эхэллээ.  Монголын баг 2015 оны Ази тивийн оюутны 3х3 АШТ-д оролцож, гурван хожил аван БНХАУ-ы  багт ялагдан анх удаа мөнгөн  медаль хүртсэн юм. Улмаар тэд энэ оны ДАШТ-д  оролох эрхээ өвөртөлсөн юм.

ДАШТ оролцож тив тивийн төлөөлөл 10 орны баг өрсөлдөж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм.

Манай залуус В хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай хүч үзэж байна. Харин А хэсэгт Европын шилдгүүд болох Франц, Австрий тэргүүтэй орнууд багтжээ.ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын багтай ширүүн өндөрлөсний эцэст өрсөлдөгчөө 12:11-ээр буулган авав.

Манай залуус хоёр дахь тоглолтоо Малайзын багтаа хийж 18:6-гаар илт илүүрхэн хожсон байна. Ийнхүү монгол сагсан бөмбөгчид дэлхийн аварга гэх тодотголтой тэмцээнээс хоёр хожил авч, тэмцээнээ тун гайхалтай эхлүүлээд байна. Залуус өнөөдөр 19:40 цагаас Тайланд, 22:20 цагаас Буурал тивийн төлөөл Унгарын багтай хэсгийн  ээлжит тоглолтоо хийнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?